Гэрээт интернэт хэрэглэгчдийн тоо 2018 онд жилийн дүнгээр 7.3 хувиар өсөж, 306 мянга хүрлээ. Урт хугацаанд буюу сүүлийн долоон жилд интернэт хэрэглэгчдийн тоо 2.2 дахин өссөнийг Харилцаа холбооны зохицуулах хорооны тайлангаас харж болохоор байна.
Хэрэглээний төрлөөр нь авч үзвэл дийлэнх буюу 93.2 хувийг өрхийн хэрэглэгчид, 5.6 хувийг аж ахуйн нэгж, байгууллага, харин үлдсэн 1.1 хувийг төсвийн байгууллага бүрдүүлж байна. Хэрэглэгчдийн 69.3 хувь нь 2-5 мегабитын интернэт хурд хэрэглэж байгаа аж. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд ч хоёр мегабит болон түүнээс дээш хурдны интернэт багцуудыг санал болгож байгаа юм.
Суурин интернэтийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс “Мобинет” ХХК хурдаа хуваарилах боломжтой болон хурдны хязгаарлалтгүй “dedicated” гэсэн хоёр төрлийн багцыг санал болгож байна.
Харин “Ситинет” ХХК “Gpon” сүлжээнд суурилсан өндөр хурдны өрхийн интернэтийн "Тав Жи" хэмээх үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлжээ. Ингэснээр хэрэглэгчид сонгосон интернэт хурдаа тав дахин үржүүлэн хэрэглэх боломжтой юм байна.
Б.Ариунболд