Өмнөд Африкийн тэнгисийн аврах албаны ахмад 56 настай Николас Слоан нисдэг тэрэгний хоёр ч ослоос амьд үлдэж, шатсан, живсэн, химийн бодис алдсан хөлгүүд дээр олон цагаар ажиллажээ. Түүнийг шөнө дунд дуудахад, цүнхээ үүрээд алсын аянд гарч, Йемен, Шинэ Гвинейд хүртэл аврах ажлаар очсон байна. Тэр бүү хэл хоёр ч удаа далайн дээрэмчидтэй их буугаар тулалдаж үзсэн гэнэ. Хамгийн сүүлд ноён Слоан Италийн эрэг орчимд хөмөрсөнCosta Concordia хөлөг дээр хоёр жил хагасыг өнгөрөөв.
Ингээд өнгөрсөн жил гэртээ иртэл Өмнөд Африкт ган болж, дөрвөн сая хүн усаар гачигдаж эхэлснийг олж мэдэв. Нэг өрхөд өдөрт 50 литр ус хуваарилж, түүгээр хоол, угаалга гээд бүхнийг хийж байхыг харжээ. Жилийн дараа байдал дээрдсэн боловч усны хэрэглээг эрс багасгасан юм. Өдрийн нормыг дээшлүүлж, 70 литр болгосон авч зарим зочид буудал жуулчдыг хүртэл усанд орохыг хязгаарлажээ.
Кейптаун хотод гэртээ усанд орж байгаа хэдий ч ноён Слоан ирээдүйд сэтгэл түгшиж байна. Тэрбээр сүүлийн 20 жил хүн ам 40 хувиар өссөнийг дурдаад “Хотын дундуур гол, ус урсахыг дахиад хэзээ ч харахгүй байх. Цоргоноос ус гарахгүй бол хүмүүс эхний өдөр нь дугаарлан ус авах байх. Дараа өдрөөс бие биеэ усны төлөө хөнөөж магадгүй” хэмээн өгүүлэв. Иймээс Слоан усны хангамжийг шийдэх биелшгүй мэт арга сэдсэн байна.
Тэрбээр Антарктидаас мөсөн уул чирч авчраад нутгийн усны хэрэгцээг хангах санаа дэвшүүлсэн агаад төсөл эдийн засгийн хувьд үр ашигтай байхын тулд маш том мөсөн уул авчрах хэрэгтэй хэмээв. Түүний бодлоор 1000 м урт, 500 м өргөн, 250 м гүн хийгээд 1250 сая тонн байвал тохиромжтой гэнэ. Ийм мөс Кейптаун хотын усны хэрэгцээний 20 хувийг жилийн турш хангах боломжтой гэж тооцжээ.
Ноён Слоан уг ажлаа эхлэхийн тулд мөс, далай судлаачид болон инженерүүдийн баг бүрдүүлсэн байна. Тооцсон өртөг 200 сая ам.доллар агаад санхүүжилтийг Өмнөд Африкийн хоёр том банкнаас авахаар төлөвлөжээ. Түүний баг тохиромжтой хөлөг онгоц хөлсөн авч, шаардлагатай бүх материалыг хагас жилийн дотор бэлтгэхээр шамдаж байна. Одоо тэрбээр Засгийн газартай ус худалдан авах гэрээ байгуулах ёстой аж. Антарктид тивд цаг агаар харьцангуй зөөлөн 11, 12-р сард төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж тус багийнхан тооцоолжээ. Ноён Слоан “Бид бүх эрсдэлийг үүрч, аянд гарахад бэлэн болоод байна” хэмээн шийдвэртэйгээр хэлсэн юм.