Японы технологи хөгжүүлэгчид виртуал эд зүйлсийг “мэдрэх” боломжтой гурван хэмжээст өвөрмөц технологи хөгжүүлж байна. Уг технологийг ашиглан, интернэтэд тавиатай бэлэн хувцсанд “хүрч” үзэх, онлайн видео тоглоомны эд зүйлсийг “гараар мэдрэх” боломж бүрдэнэ.
Tirakuba компани 2014 оноос хойш хөгжүүлж буй уг технологи нь аливаа эд зүйл, материалд хурууны үзүүрээр хүрэхэд үүсдэг чичирхийллийг тэр хэвээр нь дуурайлган үүсгэх тактиль технологид тулгуурладаг. Хүрэлцэх мэдрэхүйг дуурайлгадаг тактиль технологи хөгжүүлэгч компани дэлхийд олон. Гэвч өдгөө ашиглаж буй виртуал мэдрэх технологи өндөр өртөгтэй, хэрэглээнд нэвтрүүлэхэд тохиромжгүй хэвээрээ.
Харин Tirakubaгийн технологи маш хямд буюу нэгж төхөөрөмжид 1000 иен (ойролцоогоор 24 мянган төгрөг) тул хэрэглээнд нэвтрэх ирээдүй илүү байгаа юм. Уг системийг ашиглан хүйтэн, халууныг мөн мэдэрч болно.