САЙН ДУРААР ЗАН ҮЙЛЭЭ ӨӨРЧЛӨХ СУРГАЛТ ЯВУУЛДАГ
Хорин хоёр жил архи уун эхнэртээ гар хүрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан иргэн Б архины хамааралтай иргэдийн зан үйлийг засах сургалтад хамрагджээ. Гэр бүлийн таагүй уур амьсгалаас болоод хоёр хүүхэд нь ч гэрээсээ дайжсан байна.
Дэнжийн мянгын гэр хорооллын өрхүүд харьяалагддаг Чингэлтэй дүүргийн 9-р хороонд архинаас гарах хүсэлтэй иргэдийн судалгааг хийж, 10 иргэнийг зан үйлээ засах вакуумжуулсан сургалтад хамруулсан нь энэ. Энэ сургалтад хамрагдсан таван хүн зан үйлээ өөрчилж, ажилд орж амьдрал ахуйгаа дээшлүүлсэн бөгөөд тэдний нэг нь иргэн Б юм.
Тэрбээр архи уухаа больж, хашаандаа байсан машинаа засаж, ажил хийн орлоготой болоод байранд орж, амьдрал ахуйгаа дээшлүүлсэн бөгөөд хүүхдүүд нь ээж аавтайгаа амьдардаг болжээ.
Энэ талаар тус хорооны нийгмийн ажилтан Э.Одончимэг ярьсан юм.
Уг хороонд архидан согтуурах, түүнээс үүдэж гэр бүлээ хүчирхийлэх, эхнэр нөхрүүд хамт ууж, үр хүүхдээ үл хайхрах зэрэг хүчирхийлэл байнга гардаг бөгөөд хохирогчдоо хамгаалах, тэдэнд зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх, тухайн гэр бүлд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх гэх мэтчилэн олон үүрэг оролцоотой ажиллаж байна.
Лхагва, бямба гарагт архинаас гаргах “Арга билэг” бүлэг ажилладаг ба сайн дураар зан үйлээ өөрчлөх сургалтад хорооны иргэдээ хамруулдаг ажээ.
Есдүгээр хороонд лхагва, бямба гарагт архинаас гаргах “Арга билэг” бүлэг ажилладаг ба сайн дураар зан үйлээ өөрчлөх сургалтад хорооны иргэдээ хамруулдаг ажээ.
Хүчирхийлэл үйлдсэн хүн сайн дурын сургалтад суух эсвэл Зөрчлийн тухай хуулиар 7-30 хоног баривчлагдсан бол баривчлах байранд албадан сургалтад хамрагддаг. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэгтэй ажилладаг хорооны Хамтарсан багийн зүгээс хүчирхийлэл үйлдэгч, архины хамааралтай хүмүүсийг албадалгүй, сайн дурын үндсэн дээр сургахыг хичээдэг гэв.
Тэд хүмүүсийг аль болох хуулиар далайлгаж хариуцлага тооцоод байхаас илүү сургалтаар өөрт нь сайн ойлгуулж, эхний удаад зөрчил болно, дараагийн удаа энэ нь гэмт хэрэг болно гэдгийг хэлж өгч, хүсвэл бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбож өгдөг гэнэ.
ХҮҮХДИЙНХЭЭ ДЭРГЭД АРХИДАЖ, ГЭР ОРОНДОО АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ХҮМҮҮС ЦУГЛУУЛЖ БАЙНА
Эхнэр, нөхөр хоёр хоёулаа архи уудаг гэр бүлийг татаж авахад үр дүн бага
Э.Одончимэг: “Засарсан гэж бодсон ч эргээд архиндаа орж, саар амьдрал руугаа халтирч орох хүмүүс ч бий. Ялангуяа эхнэр, нөхөр хоёр хоёулаа архи уудаг гэр бүлийг татаж авахад үр дүн бага. Нэг нь уухгүй байлаа гэхэд нөгөө нь уруу татаж уудаг.
Гэхдээ болохгүй байна гээд орхих биш, аль болох засаад авах юм сан, ажилгүй хүнийг нь ажилтай болгох юм сан, зан үйлийг нь засаж хэвийн амьдралд нь оруулъя гэсэн сэтгэлээр ажилладаг. Гэвч шууд л зүү авсан юм шиг бүх юм өөрчлөгдөхгүй. Багадаа хэдэн сар, нэгээс хоёр жил шаардагдана” хэмээн ярьсан юм.
Чингэлтэй дүүргийн 9-р хорооны Хамтарсан баг 2019 он гарснаас хойш хүндэрсэн 10 кэйс дээр ажиллаж байна. Кэйсийн дийлэнх хувьд нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байна гэв. Үл хайхрах хүчирхийллийн цаана эцэг эх хүүхдийнхээ дэргэд архидан согтуурч, хүүхдийг хичээл сургуульд нь явуулахгүй байх, гэр орондоо архины хамааралтай хүмүүсийг цуглуулдаг зэргээр тэдний эрхийг зөрчиж байна.
1990 ОНООС ХОЙШ ТӨРСӨН ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮД АРХИНД ИХ ОРЖ БАЙНА
Өвөө эмээ нь архи уудаг байсан бол ээж аав нь, үр хүүхэд нь архи ууж байна.
Э.Одончимэг: “Ажиглаад байхад сүүлийн үед 1990 оноос хойш төрсөн залуу эмэгтэйчүүд архинд их орж байна. Ингээд гэр бүлийг нь судлахаар өвөө эмээ нь архи уудаг байсан бол ээж аав нь, үр хүүхэд нь архи ууж байна.
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн гэр бүл ийм байгаа учраас цаашид хүүхэд нь архи уухгүй гэх баталгаа байдаггүй. Ийм нөхцөл байдал нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлж, гэмт хэргийн хохирогч болох, гадуур тэнэх, гэмт хэрэгт өртөж, болж бүтэхгүй хүмүүстэй нийлэх, архи ууж, тамхи татаж явахад хүргэдэг” гэлээ.
“Дийлэнхдээ архидалттай холбоотой хүчирхийлэл гарч байна. Архины хамааралтай нэг хүний ард ар гэрийн 40-50 хүн байна. Архидалтыг буруулж байж гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл буурна.
Гэхдээ архи уудаг бүх хүн хүчирхийлэл үйлддэг гэсэн үг биш. Архи уудаггүй хүн ч хүчирхийлэл үйлдэж байна” гээд “Зөрчлийн хуулиар хүүхдийн дэргэд архидан согтуурсан, үл хайхарсан бол торгох хариуцлага хүлээлгэдэг. Цаашлаад баривчлах зэрэг арга хэмжээ авна” хэмээн ярилаа.
Тус хорооны Хамтарсан баг үл хайхрах хүчирхийлэлд 20 гаруй хүүхэд өртсөн байгааг илрүүлжээ. Мөн хүчирхийлэлд өртсөн гурван эмэгтэй хандсан байна. Одоогоор мэдэгдсэн нь энэ. Түүнээс гадна хэчнээн хүн хаалттай хаалганы цаана хүчирхийлэлд өртөж буй нь тодорхойгүй. Тиймээс хүн болгон ойр орчимдоо соргог байж, хүчирхийллийг харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг байж болохгүй гэдгийг хэлж байлаа.
ХАМТАРСАН БАГ ЮУ ХИЙДЭГ ВЭ
Ийнхүү бид 2018 онд нийслэлдээ шилдгээр шалгарсан Чингэлтэй дүүргийн 9-р хорооны Хамтарсан багийн гишүүдтэй гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр хэрхэн ажиллаж буйтай нь танилцсан юм.
Тус хорооны нийгмийн ажилтан Э.Одончимэг нийгмийн ажилтнаар 12 жил ажилласан бөгөөд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлд мэргэшсэн хүн ажээ. Тэрбээр 2012 оноос энэ хороонд ажиллаж байгаа тул оршин суугчид, айл өрхөө сайн мэддэг тул хүнд нөхцөлд амьдарч байгаа зорилтот бүлгийнхэнд чиглэсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг байна.
Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо нь 7000 гаруй хүн амтай, 2000 орчим өрхтэй.
Хорооны Хамтарсан баг нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчдод туслах, зөвлөгөө өгөх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлон төрийн болон төрийн бус байгууллагууд руу холбон зуучлах зэрэг анхан шатны үйлчилгээ үзүүлэн ажилладаг.
Хороонд долоон хүний бүрэлдэхүүнтэй Хамтарсан баг ажиллаж байна:
- Хамтарсан багийн ахлагч: Хорооны Засаг дарга
- Сургуулийн нийгмийн ажилтан
- Өрхийн нийгмийн ажилтан
- Халамжийн ажилтан
- Өрхийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан
- Хэсгийн байцаагч
- Иргэний танхимын ажилтан
ХАРЬЯА ХАРГАЛЗАХГҮЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ
Хүчирхийлэлд өртөн, зугтаж, аврал эрж яваа хүн хороондоо хандахад нь элдэв баримт бичиг шаарддаггүй байна. Тухайн хороонд түр оршин суудаг хэрнээ өөр харьяалалтай байсан ч тусламж үзүүлж, зөвлөгөө өгнө. Гэхдээ түрээсэлж суудаг зарим айл цагдаа очоод байхаар нүүгээд алга болдог тухай ч хэлж байлаа. Иргэдийн дунд Хамтарсан багт хандсанаар төлбөр төлдөг гэсэн яриа гардаг ч төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй гэдгийг нийгмийн ажилтан Э.Одончимэг онцлон хэлсэн юм.
Тухайн өрхийн хэрэгцээ шаардлагад тохируулж сэтгэл зүйн, боловсролын, эрүүл мэндийн болон халамжийн үйлчилгээнд хамруулдаг байна.
Нийгмийн ажилтан Э.Одончимэг:
Иргэд хороондоо хандахаар өөрийнх нь асуудлыг дэлгээд, хорвоогоор нэг ярих юм шиг санадаг. Гэтэл үгүй…
“Бид хороон дээр нэг цонхонд суудаг учраас хүчирхийллийн хохирогч ирээд “Тантай гарч байгаад уулзъя” гэх зэргээр ханддаг болсон. Тухайн хүнтэй уулзаж байхдаа гадна байдлыг ажиглах, Хамтарсан багийн гишүүдээс хүчирхийлэлд өртсөн эсэх талаарх мэдээлэл цуглуулах, хэрвээ тийм бол цагдаатай хамт гэрт нь очоод нөхцөл байдлын үнэлгээ хийж, тухайн гэр бүлийн асуудлыг тодруулдаг” гэлээ.
Мөн өрхийн эмч өвчтөнөө үзэж байхдаа хөхрөлт няцралт байгаа эсэх, шинэ эсвэл хуучин гэмтэл эсэхийг үзлэгийн явцад хардаг. Үзлэг хийж, ярилцах явцдаа хүчирхийллийг илрүүлдэг байна.
“Иргэд хороондоо хандахаар өөрийнх нь асуудлыг дэлгээд, хорвоогоор нэг ярих юм шиг санадаг. Гэтэл үгүй. Хорооны Хамтарсан баг хэсгийн ахлагч нар, нийтийн эргүүлтэй нууцыг хадгалах гэрээ байгуулан ажилладаг.
Нийтийн эргүүлүүд хүчирхийлэлд өртсөн гэр бүлүүдийг илрүүлж, бидэнд мэдээлэл өгнө. Заавал хүчирхийлэл гэлтгүй амьдрал нь эрсдэлт нөхцөл рүү орох дөхчихсөн хүмүүс тусламж хэрэгтэй байна гэж ханддаг болсон” гэлээ.
“Хохирогч хамгаалах байранд байрлаж байгаад аав ээж, төрөл садангийн хамгаалалтад очдог. Гэхдээ эргээд нөгөө амьдралдаа очих үе ч бий. Зарим нь амьдралаа бодоод өөрсдийн нөхцөл бололцоогоороо салдаг. Заримыг нь гэр оронтой болгох ч тохиолдол бий.
Хүүхэд хүчирхийлэлд өртөхөд Хамтарсан багаас ажиллагаа явуулаагүй байж эцэг эх байх эрхийг нь хасдаггүй. Харин үйлчилгээ үзүүлсэн ч зан байдал нь хэвээр байвал эцэг эх байх эрхийг хасах, өөр хүний асрамжинд өгөх зэрэг арга хэмжээ авдаг” хэмээн ярьсан юм.
Чингэлтэй дүүргийн 9-р хорооны Хамтарсан багийг удирдан ажилладаг, хорооны Засаг дарга Н.Оюунцэцэгтэй ярилцлаа.
ӨӨРӨӨ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨӨГҮЙ Ч ӨӨР ГАЗАР АМЬДАРЧ БАЙГАА ХАМААТАН САДНАА МЭДЭЭЛЭХ БОЛОМЖТОЙ
Хүмүүс хороондоо хандах нь нэмэгдэж байгаа гэнэ. Энэ нь иргэд мэдээлэлтэй болж байгаагийн илрэл аж. Есдүгээр хорооныхон оршин суугчдаа мэдээллээр хангах зорилгоор өврийн дэвтэр гаргаж, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” болон “Хүүхэд хамгааллын тухай” хуулийн талаар нийтэлж, иргэддээ тараасан байна.
Мөн Хүүхэд хамгааллын үйлчилгээний зураглал хийжээ. Тэр зураглалаас тусламж хэрэгтэй үед хүүхэд өөрөө Хамтарсан багт хандах, 108 дугаар руу утасдаж хэлэх зэргийг мэдэж авах юм. Түүнчлэн иргэд өөрсдөө хүчирхийлэлд өртөөгүй ч ийм нөхцөлд байгаа хөрш айлууд болон өөр газар амьдарч байгаа хамаатан саднаа мэдээлэх боломжтой. Цаг алдалгүй Хамтарсан багт хандсанаар хүчирхийллийг зогсоох боломжтой ажээ.
ХОХИРОГЧ МӨНГӨГҮЙ, ХҮҮХЭД НЬ ЖИВХГҮЙ ГЭХЭД ХҮРТЭЛ БИД БАЙГААГААРАА ТУСАЛДАГ
Дөрвөн жилийн өмнө нэгэн нийгмийн ажилтантайгаа ярилцахад шаардлагатай үед заримдаа хохирогчийг төрийн байгууллагуудаар дагуулж явж, ямар л хэрэгцээ байна тусалж дэмждэг тухайгаа ярьж байсан билээ.
Одоо ажил нь хөнгөрсөн эсэхийг асуухад “Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн мэдээлэл ирсэн бол бид хүүхдийн тусламжийн 108 утсаар дуудлага өгдөг. 108 өөрсдөө машинтай ирээд хамгаалалтанд аваад явдаг. Харин 107-руу хүргэж өгөх асуудал гарч ирнэ.
Хохирогч эмэгтэйг хамгаалах байранд орохоос өмнө мөнгө төгрөггүй, хүүхэд нь живхгүй гэхэд хорооны албан хаагчдаасаа хүртэл мөнгө хураагаад байгаагаараа тусалдаг” гэлээ.
ТААГҮЙ ЗҮЙЛИЙГ МАРТУУЛАХЫН ТУЛД ХҮҮХДҮҮДЭЭ ДУГУЙЛАН, ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМРУУЛДАГ
Хорооныхоо иргэнийг ажил мэргэжилтэй болгох, хандлагыг нь өөрчлөх, таагүй зүйлийг мартуулахын тулд хүүхдүүдээ дугуйлан, зуслан явуулах, олон нийтийн арга оролцуулж, тухайн хүний онцлогоос шалтгаалаад цаашлаад ямар үйл ажиллагаанд хамруулах талаар судалдаг байна.
Тус хороо Японы “Хүүхдийг ивээх сан”-гаас хэрэгжүүлж буй 2022 онд дуусах “Монгол улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь-2” төсөлд хамрагдаж байна. Мөн “Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргууд” сургалтыг эцэг эхчүүдэд явуулж байна.
НЭГ ХЭРЭГ ДЭЭР АЖИЛЛАХАД ДУНДЖААР 80 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРДАГ
Чингэлтэй дүүргийн 9-р хорооны Засаг дарга Н.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Танай Хамтарсан баг ямар шалгуураар нийслэлийн шилдэг болсон бэ?
-Чингэлтэй дүүргийн 19 хорооноос Хамтарсан багуудын дунд жил бүр аян зарладаг. Дүүрэгтээ тэргүүлээд нийслэлд өрсөлдөхөд 2017 онд бид хоёрдугаар байранд, 2018 онд шилдэг Хамтарсан багаар, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нар маань мөн шилдгээр шалгарсан юм. Түүнчлэн манай цагдаа дүүргийн хөдөлмөрийн аварга болсон. Гишүүдийн ур чадвар, мэдлэг, хүнтэй харилцах хандлага, шинээр хэрэгжүүлж буй хуулиудаа мэдэж байгаа байдал гэх зэрэг бүх л үзүүлэлтийг харгалзан үздэг.
-Иргэдээ мэдээлэлжүүлэх тал дээр ямар ажил хийдэг вэ?
-Би долоо дахь жилдээ хороон Засаг даргаар ажиллаж байна. Тал талын мэргэжлийн хүмүүс нэг баг болон, зангидсан гар шиг ажиллаж байна. Хамтарсан багийн гишүүд маань хуралдаа цагтаа ирээд үр дүнтэй хуралдана.
Бид хорооныхоо хоёр цэцэрлэгийн эцэг эхчүүдэд сургалт сурталчилгаа явуулдаг. Мөн жил бүрийн “Хүүхдийг зодож шийтгэхгүй өдөр”-ийг тохиолдуулаад өдөрлөг зохион байгуулдаг. Иргэний танхимаар дамжуулж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн талаар мэдээлэл өгч байна.
Нэг хороондоо тогтвортой ажиллаад өрхүүдээ сайн мэддэг болсон учраас тэрний хүүхдийг сургалтанд суулгая, энэ халамжийг тэр хүнд өгье гэхчлэн аль болох дэмжээд явна. Хороо нь өмнөөс нь хашааг нь янзалж, хогийг нь цэвэрлээд өгөхөөр тухайн өрх бас ойлгож, өөрсдөө хичээх байх гэж боддог юм.
-Хамтарсан багийн санхүүжилт та бүхэнд хэр хүрэлцээтэй байна вэ?
-Бид өмнө нь утсаар ярих, хохирогч гэр бүлийг шаардлагатай байгууллага руу хүргэж өгөх, хүүхдийг асрамжинд аваачих гэх мэт зардлуудаа өөрсдөө гаргадаг байсан. 2018 онд саналаа гаргаж, Хамтарсан багийн үйл ажиллагаанд зардал гаргахгүй бол бид өөрсдийн халааснаас байнга мөнгө гаргах хүндрэлтэй байна гэдгээ хэлсэн.
Дүүргийн хэмжээнд нийт 19 хороонд сард 80-100 мянган төгрөг, нийтдээ 25 сая төгрөгийн зардал тогтоолгосон. Улиралд зарцуулах 100 мянган төгрөгийн шатахууны талон, 50 мянган төгрөгийн нэгж өгсөн.
Төсөв хэлэлцэхэд бид бодлоо хэлсэн учраас анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа Хамтарсан багийг ямар их ачаалалтай ажиллаж, ямар их зардал гаргадгийг мэдэж байгаа.
Нэг хэрэг дээр ажиллахад дунджаар 80 мянган төгрөгийн зардал гардаг. Заримдаа нөхцөл байдлын үнэлгээ хийхээр хөдөө явна. Учир нь орон нутагт манай хорооны хүүхэдтэй холбоотой асуудал гарвал тэгж явах шаардлага гардаг. Бид шагнал авбал тэр мөнгөөрөө иргэдэд тараах гарын авлага, шторк хийлгэх гээд боломж байвал өөрсдөөсөө санхүүжилт гаргаад ажиллаж байна.
ТАМХИ ТАТДАГ ХҮҮХЭД БАЙВАЛ ЯПОНЫ СУРГУУЛИУДАД ХӨТӨЛБӨР ГАРГААД БҮРЭН ХЭМЖЭЭГЭЭР АЖИЛЛАДАГ
39-р сургуулийн нийгмийн ажилтан Н.Батболд:
-Би хүүхдийн байгууллагад олон жил ажилласан. Бид хөдөө орон нутгаар явж бусдынхаа туршлагыг судалдаг. Боломж байвал олон улсын туршлагыг судалмаар байна. Жишээ нь, Японд бас Хамтарсан баг байдаг. Тамхи татдаг хүүхэд байвал хөтөлбөр гаргаад бүрэн хэмжээгээр ажилладаг юм билээ. Харин бид нэг сургалт явуулаад л дуусчихдаг шүү дээ. Хорооныхоо хэмжээнд ажилдаа тусгаад ажиллавал зүгээр байх. Даанч зардал хүнд.
-Багш нарын хандлага тал дээр та бүхэн ажилладаг уу?
-Хүүхэд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй байвал багш сургуулийн нийгмийн ажилтан эсвэл Хамтарсан багт мэдээлэл өгдөг эсвэл хүүхэд өөрөө асуудлаа ярина. Анги удирдсан багш хүүхдийн нууцыг хадгалах ёстой.
Өмнө нь ангийн багш хүүхдийг хүчирхийлэлд өртөж байхад мэдээллийг нуун дарагдуулж байсан тохиолдол бий. Бид Хамтарсан багаар харьяа сургуулиуд дээр очиж сургалт зохион байгуулж, багш нараас нь сорил авч байлаа. Хэд хоног сургуульдаа ирэхгүй байгаа хүүхдийн араас багш “хаачив” гэж анхаарал тавьдаг болж байна. Бусад хороо сургуулиуддаа нэгдсэн журмаар мэдээлэх хэрэгтэй гэж бодож байна.
- Үе тэнгийн хүчирхийлэл ямар түвшинд байна вэ?
- Үе тэнгийн хүчирхийлэл их байна. Эцэг эхийн хүмүүжил ч байхгүй. Хүүхдүүд хоорондоо тоглож байна гэж бие биеэ цохиж, хараалын үг хэлж, аливааг дандаа хүчээр шийдэж байна. Учир нь ээж аав нь дандаа зодож, загнаж ойлгуулдаг.
Хүүхдүүд бие биедээ хоч өгч, юмыг нь булааж, дээрэлхэж, бие биеэ сэтгэл санааны дарамтад оруулж байна. Сургуулийн нийгмийн ажилтан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгаалах бодлого гаргаад ажиллаж байна. Улсын хэмжээнд бага, дунд, ахлах анги тус бүрт хөтөлбөр явуулах хэрэгтэй.
-Сэтгэл зүйч сургуулийн орчинд аав ээжүүдийг хүүхэдтэй нь хамт хамруулж оролцуулах олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй гэж зөвлөж байсан.
-Гаднын хөгжилтэй улс орнууд хүүхдүүдийн дунд тийм үйл ажиллагааг байнга зохион байгуулдаг юм билээ. Гэтэл манай эцэг эхчүүд хүүхэдтэй ажиллах цаг байхгүй гэдэг. Бид олон жил ярилаа. 21 дүгээр зуунд байгаа хүүхдүүдтэй ажиллах арга барил үнэхээр хоцрогдчихоод байна.
-Эцэг эхчүүдийн хариуцлага ямар байна вэ?
-Муу. Хүүхдэдээ анхаарал хандуулахгүй хаяж байна. Саяхан нэг хороонд насанд хүрээгүй хүүхэд Фэйсбүүкээр хүнтэй танилцаад жирэмсэн болчихсон байна. Ээж аав нь мэдэхгүй л явж байгаа юм.
Сүүлийн үед фэйсбүүкээр явж байгаа муухай хэргүүдийн талаар мэдээлэл түгээх нь нэг талаас сэрэмжлүүлэг болж байгаа хэдий ч олны дунд хүүхдийг ингэж болдог гэсэн сэдэл болгож харж байгаа хүн ч байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Та бүхэн GoGo.mn сайтын хүчирхийллийн эсрэг сэдвээр цувралаар хийсэн бусад мэдээ нийтлэлийг ЭНД ДАРЖ /"Нийгэм" цэсний "Хүчирхийллийг үл тэвчье" дэд цэснээс/ уншина уу.