Венесуэлийн инфляцийн түвшин шинэ он эхэлснээс хойш 900 хувийг давсан тухай тус улсын Үндэсний Ассамблейн санхүүгийн хорооны гишүүн Ангел Алварадо мэдээлжээ.
Тодруулбал, инфляцийн түвшин 2019 оны нэгдүгээр сараас хойш нийт 905.6 хувьд хүрсэн талаар Ангел твиттэр хуудсандаа бичжээ. Үнийн өсөлтийн жилийн дундаж түвшин 815 мянган хувьтай байгаа нь өнгөрсөн жилтэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм.
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Венесуэлийн бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ 44.7 хувиар нэмэгдэж, инфляцийн түвшин 1.3 сая хувьд хүрээд байжээ.
Венесуэл улс сүүлийн жилүүдэд үндэсний валютын үнэгүйдэл зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон хямралтай нүүр тулаад байна. Олон улсны валютын сангийн мэдээлснээр 2019 оны сүүл гэхэд тус улсын инфляцийн түвшин 10 сая хувьд хүрэх төлөвтэй байна.
Одоогийн ерөнхийлөгч Николас Мадуро эдийн засгийн хямралын шалтгааныг АНУ-ын тавьсан хоригтой холбон тайлбарлаж байгаа аж.
Эх сурвалж: Tass