Монголын анхны Home fashion брэнд нээлтээ хийлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-06-11 14:16 GMT+8

Home fashion салбарын Монголын анхны брэнд болох Nomuda Home албан ёсны нээлтээ хийлээ. Тус брэндийн хамт олон эрүүл мэндэд ээлтэй, чанартай материалаар трэнд болж буй өнгө, загвар бүхий гэр ахуйн даавуун эдлэл үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг юм. Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр шинэлэг, өнгөлөг, халуун дулаан орчныг бүрдүүлжээ.

”Бидний зорилго бол “Монголд үйлдвэрлэв” шошго бүхий, чанартай, загварлаг, өнгөлөг, БРЭНД бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэх юм. Монголчууд бид гэрийн интерьерт ашиглагддаг хөшиг, хивсэнцэр болон даавуугаар хийгддэг бүх зүйлсийг гаднаас худалдан авдаг. Тиймээс бид  гэр ахуйн даавуун эдлэл болон интерьерийн чимэглэлээ дотооддоо  үйлдвэрлэж, Монгол хүний ур ухаан, амьдралын онцлогийг шингээсэн бүтээгдэхүүнийг хамгийн чанартай материалаар хийе гэж зорьсон. Энэ маань  импортыг бүрэн орлоод зогсохгүй экспортод гарах хэтийн зорилготой юм” гэж Nomuda брэндийг үүсгэн байгуулагч Д.Номондалай ярилаа.


Nomuda брэндийг үүсгэн байгуулагч, Акватик ХХК-ийн захирал Д.Номондалай

Сонин содон НОМУДА-гийн нээлтэнд загварын болон урлаг соёлын нэр хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирсэн байлаа. Мөн даавуун, нэхмэл эдлэлийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, даавуун бүтээгдэхүүний онцлог, давуу талын тухай мэдээлэл өгсөн юм.


ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнгийн захирал доктор профессор Д.Энхтуяа


Азийн шилдэг дизайнер, СТА Д.Отгонжаргал

Номудагийнхан бүтээгдэхүүнүүдээ даавуу, таар, мод зэрэг байгалийн гаралтай, эрүүл мэндийн ач холбогдолтой түүхий эдийг ашиглан урладаг бөгөөд  хүүхдийн майхан, хөшиг, орны бүтээлэг, даавуу зэргийг хослуулан  бяцхан үрсийн нас сэтгэхүйд тохирсон өрөөний өвөрмөц шийдлийг гаргажээ.

Зочны болон унтлагын өрөөний өнгө төрхийг чимэх даавуун, тааран, хамбан зэрэг олон төрлийн материалтай хөшигнүүд, орны бүтээлэг, дэр,  ор, хөнжлийн даавуу зэргийг цогцоор нь хослуулан захиалгаар хийлгэх боломжтой юм. 

Хөнгөлөлт, бэлэгтэй худалдаа

Худалдан авалтын хөнгөлөлт, бэлгэнд хүн бүхэн дуртай. Нээлттэй холбогдуулан худалдан авалт хийсэн хэрэглэгчдэд бүрт гарын бэлэг өгч байна.

Ийнхүү даавуун эдлэл үйлдвэрлэлийн салбарт импортыг орлох анхны брэнд мэндэллээ. Цаашид Made In Mongolia гэсэн шошготой бүтээгдэхүүнийг экспортын зах зээлд гаргаж дан ганц монголчууд биш дэлхий даяар хэрэглэх цаг ойрхон байгаа гэдэгт итгэж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4310 санал өгсөн байна.

Дээшээ