Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийг мал аж ахуйд хэрхэн зөв хэрэглэх талаар мэдээлэн, сургалт зохион байгууллаа.
Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болсон хурлаар нянгийн эсрэг бэлдмэлийг мал аж ажуйд хэрхэн зохистой хэрэглэхийг зөвлөв.
Судлаачдын хэлж байгаагаар 10 сая гаруй хүн 2050 онд зохисгүй антибиотикийн хэрэглээнээс шалтгаалан амиа алдах эрсдэлтэй. Үүний 50 хувь нь Ази, Номхон далайн орнуудад тохиолдох магадлалтай байгаа аж.
Хүний биед өвчин үүсгэгчийн 60 хувь нь нянгаас бүрддэг бол бидний хүнсэндээ ашигладаг малын өвчин ч үүнтэй адил шалтгаанаар үүсдэг аж.
Иймд өнөөдрийн сургалт, мэдээлэл хүргэлт, хэрэгжүүлж буй ажлын гол зорилго нь Монгол хүнийг эрүүл мах, сүүгээр хангах юм.
Олон улсын хэмжээнд амьтдад хамгийн ихээр хэрэглэж буй антибиотик буюу нянгийн эсрэг эмийг жагсаахад
- 34 хувь Тетрациклин,
- 15 хувь нь Пенициллин,
- 10 хувь Полипептид,
- 9.8 хувь Макролид байна.
2018 оны тооллогоор манай улсын малын эмийн бүртгэлд нийтдээ 827 эм бүртгэгдсэн ба үүний 185 нь дархлаа дэмжих, бодисын солилцоонд голлон нөлөөлөх эм, 168 төрлийн антибиотик агуулсан бэлдмэл байна. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхийн тулд “Малын эмийн үлдэгдлийн хяналт хөтөлбөр” (2019-2023)-ийг хэрэгжүүлэх шаардлагатай.
2018 оны сүүлээр нийт 66 сая мал бүртгэгдсэний 0,18 хувь буюу 170,000 орчим өвчилжээ.
Эдгээр малд нянгийн эсрэг эм бэлдмэл хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан юм.
Үйлдвэржсэн мал аж ахуй өндөр хөгжсөн орнуудад өдөр бүр амьтдад антибиотик хэрэглэж байгаагаас нянд тэсвэртэй болж эхэлдэг юм байна.
Нэг сая орчим шувуутай, 30 000 гаруй гахайтай манай улсад антибиотикийг замбараагүй хэрэглэсэн зүйл байхгүй. Гэхдээ малын өвчнийг нарийн оношлохгүйгээр “оношгүй цагаан тариа” хэмээн нэрлэхэд хүрсэн антибиотикийг цаашид зөв хэрэглэх нь чухал. “Монгол малд ашиглаж байгаа эм бэлдмэлийг хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц түвшинд ашигласан аюул байхгүй” хэмээн MONVIT MED эм импортлогч байгууллагын эмийн зөвлөх Р.Содномдаржаа хэлсэн юм.
Б.Энхжаргал