Тайлан: Хойд Солонгост нийтээр цаазаар авах ял гүйцэтгэдэг байршлуудыг тогтоожээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-06-11 17:20 GMT+8

Хойд Солонгост гэмт этгээдүүдийг нийтээр нь цаазаар авдаг 318 байршлыг олж тогтоосон тухай Өмнө Солонгосын төрийн бус байгууллага өнөөдөр мэдээлэв. Тус байгууллага дөрвөн жилийн хугацаанд эх орноосоо урвасан 610 Хойд Солонгосын иргэнээс ярилцлага авсан байна.

Өмнөд Солонгосын телевизийг хулгайгаар үзсэн хэргээс эхлүүлээд өөр олон төрлийн гэмт хэрэг үйлдсэн иргэдэд цаазын ял тулгасан тухай Өмнөд Солонгосын ТББ баримтжуулжээ.

Нийтээр цаазын ял тулгах хэрэг нь спортын ордон, сургууль, зах, гол мөрний ойролцоо болдог байж. Энэ үйл явдлыг харуулахаар 1000 орчим хүнийг цуглуулдаг гэнэ.

Зарим тохиолдолд цаазын ял сонссон хүний гэр бүлийнхэн үйл явдлыг өөрийн нүдээр үзэх шаардлагатай болдог тухай тайланд тэмдэглэжээ. Харин гэмт этгээдийг оршуулсан газрын байршлыг маш ховор тохиолдолд хамаатан саданд нь хэлдэг байна.

Гэрчийн мэдүүлгээс харахад хамгийн залуудаа цаазын ял сонссон иргэн долоон настай байсан аж.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 441 санал өгсөн байна.

Дээшээ