Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд нь түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, номхон далайн бүсийн дөрөвдүгээр Конгрессыг удахгүй зохион байгуулна. Энэ хурлаар хэлэлцэх асуудал, бэлтгэл ажил, хэрэгжүүлж буй ажлийн талаар мэдээллээ.
Конгрессыг зохион байгуулагчдаар Эрүүл мэндийн яамны ХШҮДАГазар, Хил хамгаалах ерөнхий газрийн Тамгын хэлтэс, Онцгой байдлын ерөнхий газрын Тамгын хэлтэс, ХНХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Хөгжлийн бэрхшээлийн хүний хөгжлийн ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтэс, Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газар, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газар, Дипломат ёслолын газар, Чингис хаан олон улсын нисэх буудлын үйлчилгээ хариуцсан дэд захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газар хамтран ажиллаж байна.
10 байршилд 150 явган хүний зам гарцыг налуу болгох, 50 гаруй автобусыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тоноглох, гэрлэн дохионуудыг дуутай болгох, явган хүний гарцыг гэрлэн дохиотой болгоно.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дангаар нь биш хамт олонд нь түшиглэн хөгжүүлбэл тэд өөрсдөө нийгмийн амьдралд оролцох боломж бүрддэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгай сургууль, цэцэрлэгт байлгах биш хамт олонд нь түшиглэн хөгжүүлэх, боловсрол олгох, сэргээн засах, нийгэм хамт олонд ойр байлгах ёстой. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил хөдөлмөр эрхлэх, орлого олох, татвар төлөх нөхцөл бүрдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч бүтээгчид, бусдыгаа манлайлж чаддаг гэдгийг ойлгуулах нь чухал” хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг ярив.
Хараагүйчүүдийн холбооны тэргүүн Д.Гэрэл: “Энэ удаагийн хурлыг Монголд зохион байгуулснаар ОУ-ын мэргэжилтнүүд манай нөхцөл байдлыг харах болно. Бид тэр бүр гадагшаа явж, ОУ-ын хуралд суух боломжгүй байдаг. Тиймээс бидэнд чухал юм. Засгийн газар зохион байгуулж байгаа учраас хурлын бэлтгэл ажлыг маш сайн хийж байна.” гэлээ.
Уг хуралд нийт 600 төлөөлөгч оролцохоос 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм. Ирэх сарын 2-3-нд болох хуралд гадаадаас 200, Монголоос 400 төлөөлөгч тус хуралд оролцох аж.
Энэ хурлыг угтан 10 байршилд 150 явган хүний зам гарцыг налуу болгох, 50 гаруй автобусыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тоноглох, гэрлэн дохионуудыг дуутай болгох, явган хүний гарцыг гэрлэн дохиотой болгоно. Эдгээрийг энэ сарын 12-ноос 30-ны хооронд дуусгах юм байна.
Б.Сумъяа