Бөхчүүд бэлтгэлдээ гарч эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-06-12 10:20 GMT+8

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам нэг сарын дараа болно. Баяр наадамдаа зодоглож, ард олноо баясуулан цэнгүүлэх бөхчүүд маань бэлтгэлдээ гарч эхэллээ.

Өвөрхангай аймгийн “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөхчүүд Түргэний гол, “Бугын сангийн аж ахуй”-д бэлтгэлдээ гарчээ. Өвөрхангайн галд 50 орчим бөх гарсан бөгөөд улсын заан Т.Санчир, улсын начин Б.Сангисүрэн нар ахалж байгаа юм. Энэ галд бүх цэргийн наадмын үзүүр бөх, аймгийн арслан Б.Цэдэнсодном, 17 насандаа аймгийн арслан цолд хүрсэн Б.Лхагвадорж, аминдай Наранбаатарууд гэхчлэн сайн залуус гарсан байна.

Увс аймгийн “Увс нуур” галын хүчтэнүүд уламжлал ёсоор Харзтайд гарчээ. Энэ галд аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Л.Цээсүрэн, Ц.Мөнхбаяр, Д.Тогтохжаргал нарын улсын цолд ойрхон залуусаас гадна төрийн наадмын түрүү үзүүрт яригдах олон хүчтэнүүд багтсан юм. Бусад аймгийн бөхчүүд хараахан бэлтгэлдээ гараагүй бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр гарах төлөвтэй.

Т.Түмэндэмбэрэл

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 185 санал өгсөн байна.

Дээшээ