“Ирээдүйн одод”-ынхон нутагтаа тэргүүллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-06-12 13:35 GMT+8

“Монреаль-1976” олимпийн наадмын алт, “Мюнхен-1972”-ын мөнгө, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын гурван удаагийн аварга Жон Петерсоны нэрэмжит өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн зургадугаар сарын 7-9-нд Эрдэнэт хотын “Хангарьд палас”-т боллоо. Энэхүү тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын ивээл доор “Ирээдүйн одод” спортын сургуулийн 10 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулсан юм.

Орхон аймгийн ЗДТГ, “Ирээдүйн одод” сургууль, “Athletes in Action”, “Хангарьд” спорт клуб хамтран зохион байгуулсан тус тэмцээнд Монгол, АНУ, Швейцарь, ОХУ-ын Буриад, Улаан-Үд, Кижинга, Хиагт гээд нийт 26 байгууллагын 250 орчим тамирчин өсвөр үеийн ес, залуучуудын 15, нийт 24 жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Багийн дүнгээр ОУХМ Б.Идэрсайхан дасгалжуулагчтай Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургууль нэрэмжит тэмцээндээ тэргүүлж, ОУХМ Д.Гомбодорж дасгалжуулагчтай Спортын төв сургууль, спортын мастер У.Оюунбаяр дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб хоёр, гуравдугаар байрт шалгарч, мөнгөн шагналын эзэн болжээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

ӨСВӨР ҮЕ
Хөвгүүдийн 34 кг: 1. А.Даваадорж (Арслан) 2. Т.Ханбилэг 3. М.Аманбек (хоёул Дархан-Уул, “Хасу-Мегастарс”), Б.Мөнхдөл (Спортын төв сургууль)
40 кг: 1. Б.Одсүрэн (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”) 2. Г.Ганзориг 3. Б.Бүрэнжаргал (хоёул Орхон, “Ирээдүйн одод”), Г.Дарханбаяр (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”)
45 кг: 1. Г.Ганпүрэв 2. Г.Содбилэг (хоёул Дархан-Уул, “Хасу-Мегастарс”) 3. Б.Тэмүүжин (Багануур), Э.Хонгор-Эрдэнэ (Орхон, “Ирээдүйн одод”)
51 кг: 1. Э.Энхболд (Төв) 2. Олег (ОХУ, Хиагт) 3. Ц.Баярсайхан, М.Мөнхжаргал (хоёул Налайх, “Голомт” цогцолбор)
55 кг: 1. Б.Жаргал (ОХУ, Улаан-Үд) 2. Тамир Ускеев (ОХУ, Буриад) 3. Б.Батзориг (Алдар), Д.Нямдорж (Төв)
60 кг: 1. Я.Үржинжав (Женко) 2. Евгений Доржиев (ОХУ, Буриад) 3. Г.Зоригт (Спортын төв сургууль), Ц.Аргабилэг (Дорноговь)
65 кг: 1. М.Нямдалай (Орхон, “Ирээдүйн одод”) 2. Арсалан (ОХУ, Буриад) 3. Н.Батбилгүүн (Төв), Г.Батзолбоо (Дорноговь)
71 кг: 1. Аюур (ОХУ, Буриад) 2. Н.Нямпүрэв (Женко) 3. Т.Балжинням (Спортын төв сургууль), Б.Идэрхангай (Арслан)
80-110 кг: 1. Б.Түмэн 2. И.Аюур (хоёул ОХУ, Улаан-Үд) 3. С.Алдар (ОХУ, Кижинга), Илья (ОХУ, Буриад)

ЗАЛУУЧУУД
Эрэгтэйчүүдийн 57 кг: 1. Балдан Дондоков (ОХУ, Буриад) 2. Ц.Балжинням (Алдар) 3. Чимит Жамсаранов (ОХУ, Буриад), Р.Баттулга (Арслан)
61 кг: 1. Ш.Дэлэг (Сүхбаатар аймаг) 2. Н.Ганбаяр (Женко) 3. Б.Мөнхзориг (Сүхбаатар аймаг), Б.Даваабаяр (Алдар)
65 кг: 1. Б.Буд (73 дугаар сургууль) 2. Б.Баттулга (Орхон, “Ирээдүйн одод”) 3. Ц.Дамдинпүрэв (МУБИС), Э.Баттулга (Алдар)
70 кг: 1. Жожо (АНУ) 2. Никита (ОХУ, Хиагт) 3. Тайлер (АНУ), Ринчин Янданов (ОХУ, Буриад)
74 кг: 1. Б.Бат-Эрдэнэ (Орхон, “Ирээдүйн одод”) 2. Буянто Шадапов (ОХУ, Буриад) 3. Э.Алтанбаяр (Сэлэнгэ), М.Дагвасүрэн (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”)
79 кг: 1. Ц.Баярсайхан (Орхон, “Ирээдүйн одод”) 2. М.Содномцэрэн (Хөвсгөл) 3. А.Ренцэн (Булган), Дом (АНУ)
86 кг: 1. А.Мягмарсүрэн (Хангарьд) 2. Райн (АНУ) 
94 кг: 1. Б.Бадрал 2. Б.Бат-Орших (хоёул Спортын төв сургууль) 3. И.Баттулга, М.Банзрагч (хоёул Архангай)
125 кг: 1. Эрдэм Цыренжапов (ОХУ, Буриад) 2. С.Ган-Эрдэнэ (Сүхбаатар аймаг) 3. Ц.Баттулга (Спортын төв сургууль), Б.Бум-Эрдэнэ (Сүхбаатар аймаг)
Эмэгтэйчүүдийн 50 кг: 1. Ч.Отгонтуяа (Алдар) 2. М.Мөнхгэрэл (Женко) 3. Б.Бямбасүрэн (Налайх, “Голомт” цогцолбор), Б.Сэлэнгэ (Орхон, “Ирээдүйн одод”)
55 кг: 1. Т.Алтжин (Спортын төв сургууль) 2. М.Туул (Хөвсгөл) 3. Аяна Ухеева (ОХУ, Буриад), Халиун (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”)
60 кг: 1. Н.Энхтуяа (Орхон, “Ирээдүйн одод”) 2. Б.Марал (Женко) 3. М.Ренцэнханд (Хангарьд), Б.Лхам (Архангай)
65 кг: 1. Д.Түмэнхүслэн (Женко) 2. Б.Баянжаргал (Архангай) 3. Д.Мягмарсүрэн (Алдартан), Б.Дэлгэрцэцэг (Орхон, “Ирээдүйн одод”)
70 кг: 1. А.Даваажаргал (Налайх, “Голомт” цогцолбор) 2. Ө.Одбаг (Орхон, “Ирээдүйн одод”) 3. Ц.Должинсүрэн (Архангай), Ц.Хулан (Сэлэнгэ)
75 кг: 1. Б.Оюунбагана (Архангай) 2. М.Эрдэнэдулам (Дорноговь) 3. О.Цэлмүүн, С.Анужин (хоёул Спортын төв сургууль)

Т.Түмэндэмбэрэл

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 185 санал өгсөн байна.

Дээшээ