2020 онд нефтийн зах зээл буруу тийшээ эргэж магадгүй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-06-12 17:05 GMT+8

Сүүлийн арван жилд шинэ төсөлд хөрөнгө оруулалт багасаж, нефтийн үйлдвэрлэл олигтой өсөөгүй учир эрэлт нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд зах зээл дахин доргиж болзошгүй байна. Зах зээлийн олон шинжээч баррель нефтийн үнэ 100 ам.доллараас давна хэмээн таамаглаж байгаа нь 2020 онд тохиолдох тун магадлалтай. Баасан гарагт олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан албан ёсны үнэлгээ болон бизнесийн зөвлөхүүд, арилжаачдын таамагт нийлүүлэлт эрэлтээс давсан үзүүлэлт хэвээр байгаа нь үнэ өсөх нөхцөлгүйг онцолжээ.

Гэвч занарын үйлдвэрлэлийн өсөлт, дэлхийн эдийн засгийн удаашрал, гүнзгийрч буй худалдааны дайн хүчин зүйлүүд нөлөөлж эхэллээ. HIS Markit фирмийн шинжээч Рожер Дивэн “2020 оны тэнцвэр хэдийн алдагдаж, эрэлт буурах төлөв ажиглагдаж буй нь зах зээлийг буруугаар эргүүлж болзошгүй” гэжээ. Худалдаачид, зөвлөхүүдийн эрэлт, нийлүүлэлтийн тайлангаас үзвэл зах зээл тэнцвэртэй хэмээн дүгнэжээ. Олон таамагт нийлүүлэлт эрэлтээс нэлээд хэмжээгээр давсан гэж дүгнэсэн байгаа.

Нефтийн зах зээл үнэт цаасныхтай адил дохио өгч, 2020 оны илүүдлийг тусгаж эхлээд байна. Оросын нефтийн хоолойн бохирдол, Иран, Венесуэлийн эсрэг АНУ-ын хориг гэх мэт үйл явдлаас биет нийлүүлэлт багассан боловч үнэ өнгөрсөн долоо хоног 60 ам.доллараас жаахан доошоо буусан нь дөрөвдүгээр сарынхаас 20 хувь доошилсон үзүүлэлт юм. Саудын  Араб, ОХУ тэргүүтэй ОПЕК-ын бэрхшээлээс үүдэн ирэх онд зах зээл буурна гэсэн таамаг гарсан. Уг таамаг зөв бол тус байгууллага нефтийн илүүдлээс сэргийлэхийн тулд гарцаа танах хугацааг сунгаж магадгүй юм. ОПЕК ирэх долоо хоногт Венад хуралдаж, оны хоёрдугаар хагасын гарцаа хэлэлцэнэ.

Үүний сацуу өсөлт, бууралтыг таамаглагчдын хэн хэн нь хэлж чадахгүй зүйл бол АНУ-ын Ерөнхийлөгч Трамп ба түүний алдаатай бодлого дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх тухай асуудал юм.

Гэхдээ ирэх онд зах зээл өснө гэж таамаглагчыг бүхэлдээ буруутгах аргагүй. Тухайлбал, дизелийн түлшний эрэлт өсөх нь бараг тодорхой бөгөөд зах зээлийн энэ сегментэд дутагдал үүсэж магадгүй юм. Гэвч АНУ-ын занарын үйлдвэрлэл эрчимтэй дээшилж, нийлүүлэлтийг дэмжих боломж бий. Royal Dutch Shale-ын босс Бен ван Берден Петербургийн эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгэндээ “Занарын улмаас зах зээлийн эрч өөрчлөгдсөн” хэмээн дүгнэсэн.

Үүний сацуу өсөлт, бууралтыг таамаглагчдын хэн хэн нь хэлж чадахгүй зүйл бол АНУ-ын Ерөнхийлөгч Трамп ба түүний алдаатай бодлого дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх тухай асуудал юм. Энэ сарын эхээр олон улсын валютын сан таваарын эрэлтийн гол хөдөлгүүр болох хятадын эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулж ирэх онд зургаан хувьтай байхаар тооцлоо. Энэ нь 2007 оны дээд үзүүлэлт 14.2 хувиас хоёр илүү дахин багассан тоо. Morgan Stanley-н Лондон дахь нефтийн шинжээч Мартин Ратс “Эрэлт санаснаас илүү буурах шинж тэмдэг ажиглагдаж байна” гэжээ.

Дэлхийн томоохон нефть хэрэглэгчдийн жилээр тооцсон хэрэглээ гуравдугаар сард доод түвшиндээ ирдэг агаад дөрөвдүгээр сард эрэлт мэдэгдэхүйц өссөнгүй. Нефтийн зөвлөхүүдийн санал нэгтэй гаргаж буй 2020 оны эхний тандалт таамаг бол нийлүүлэлт илүүднэ гэсэн санаа юм. Иран ба Венесуэлийн гарц сэргэх төлөвгүй байгаа үед нийлүүлэлт илүүднэ гэж таамагласан нь сонирхолтой. Өнгөрсөн онд энэ хоёр улсын гарц өдөрт 2.2 сая баррелиар буурсан нь Германы хэрэглээтэй тэнцэнэ.

Хэдийгээр олон улсын эрчим хүчний агентлаг 2020 оны нарийн төлөвөө нийтлүүлээгүй байгаа ч оны эхээр гаргасан 2019-2024 оны ерөнхий чиглэлдээ зарим нэг тодруулга хийжээ. Уг тайланд ирэх онд нефтийн эрэлт өдөрт 102 сая баррель, ОПЕК-ийн гишүүдийн конденсат ба гишүүн бус орнуудын нефтийн үйлдвэрлэл 71.9 сая баррель байхаар тооцсон. Ингэснээр 30.1 сая баррелийн зөрүү гарч, ОПЕК-ийн гишүүд зөрүүг нөхөх байх гэжээ. Энэ нь ОПЕК-ийн одоогийн гарцтай ойролцоо бөгөөд тус байгууллага нэмж нийлүүлбэл 2020 онд илүүдэл үүснэ хэмээн анхааруулжээ.

Хавиер Блас

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 185 санал өгсөн байна.

Дээшээ