Леонардо да Винчигийн “Salvador Mundi” уран зураг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салманы эзэмшдэг хөлөг онгоцон дээр хадгалагдаж байгаа тухай “Artnet” цахим хуудас мэдээллээ.
Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эрхэм 2017 онд дуудлага худалдааны үеэр уг уран бүтээлийг 450 сая ам.доллараар худалдаж авсан байна. Үүнээс хойш “Salvador Mundi” уран зургийн байршил нь тогтоогдохгүй хэвээр байсан юм.
Дуудлага худалдааны “Christie's” ордны мэдээлснээр Да Винчигийн зургийг Абу-Даби хотын Соёл, аялал жуулчлалын газар худалдан авсан байна. Харин өнгөрсөн жил уг бүтээлийг Абу Даби хот дахь “Louvre” музейд үзүүлнэ гэж зарласан боловч үл мэдэгдэх шалтгаанаар цуцалж байжээ. Энэ жил мөн Парис дахь “Louvre” музейн салбар Да Винчигийн уран бүтээлийг дэлгэхээр “Salvador Mundi” зургийг эзнээс нь сурагласан болов хариу өгөөгүй аж.
Саудын Арабын эрх баригчид Аль-Ула хотод соёлын томоохон төв байгуулах хүртэл уг уран бүтээлийг хунтайжийн хөлөг онгоцон дээр хадгална хэмээн “Artnet” цахим хуудсанд мэдээлжээ.
Эх сурвалж: independent.co.uk