Сангийн яам, Дэлхийн банктай хамтран Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем бүтээжээ. Системийг publicinvestment.gov.mn вэб хуудас болон “Төсвийн хөрөнгө оруулалт” аппликэйшнээр дамжуулан ажиллуулна.
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, нээлттэй, ил тод байдлыг хангах зорилготой уг системийн аппликейшныг татаж авахад үнэ төлбөргүй.
Системд төсвийн хөрөнгө оруулалтын аргачлалд суурилсан төлөвлөлт, санхүүжилтийн үйл ажиллагааны хэрэгжилт байхаас гадна хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн сан төвлөрөх аж.
2019 оны 1281 төсөл уг системд бүргэлтэй ба нийт 100 байгууллагын 261 албан хаагч системд холбогдож ажиллана.
Энэхүү системийг нэвтрүүлснээр:
- Санхүүжилтийн үйл ажиллагаанд оролцогч, бие даасан зургаа ба түүнээс дээш байгууллагыг нэг системд төвлөрүүлэх
- Санхүүжилтийн үйл ажиллагааг цахимаар түргэн шуурхай бэлтгэх
- Санхүүжилтийн гүйцэтгэлийн явцын мэдээлэл, шат дамжлага олон нийтэд болон оролцогчдод ил тод, нээлттэй байх
- Төсөл бүрээр нарийн мэдээлэл авах
- Орон нутаг болон салбарт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээтэй танилцах
- Хөрөнгө оруулалттай холбоотой хууль эрх зүй, тоон мэдээлэл болон цаг үеийн мэдээллийг авах боломжтой.
Энэ шийдлийг нэвтрүүлэхээс өмнө, Сангийн Яам болон бусад оролцогч байгууллагууд улсын хэмжээнд санхүүжилтийн хүсэлтийг дан ганц оффлайнаар хүлээн авдаг. Хянан шалгаж, дараагийн шатанд илгээхэд их цаг хугацаа зарцуулдаг байв.
Мөн ААН, байгууллагуудын санхүүжилт авах хүсэлт нь хаана, ямар байгууллага дээр явааг мэдэхэд хүндрэлтэй, олон нийт, орон нутаг болон аливаа салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар мэдээлэл авах бололцоо хомс байсан юм.