Ноднингийн аравдугаар сарын нэг жихүүн өглөө Харвардын харьяа Кеннедийн сургуулийн улаан тоосгон барилгын өмнө янз бүрийн гаралтай цөөн оюутан цуглажээ. Тэд бүгд асар баян залуус агаад сайн үйл хийхийг хүсэж байв. Эдгээр залуус бол дэлхийн эдийн засгийн форумын хүрээнд Харвард болон Цюрихийн их сургуулийн хамтран зохион байгуулсан “Дараа үеийнхэнд зориулсан үр нөлөөт хөрөнгө оруулалт” сэдэвт курст суухаар иржээ. Үеийнхэн гэдэг нь өнөөгийн том капиталын үе залгамжлагчдыг хэлсэн хэрэг. АНУ, Швейцарт болсон долоо хоногийн сургалтад оролцогсод ярилцлага өгч, хоол, унаа оролгүй 12000 ам.доллар төлжээ. Илүү эрчимтэй сургалт 58000 ам.долларын үнэтэй.
2015 онд эхэлсэн уг хөтөлбөрийг мөнгөтэй хүмүүс болон Европын хаадын гэр бүлд амаар сурталчилж байв. Энэ сургалтад Hyundai-г үүсгэн байгуулагчийн ач хүү Чун Киунсун, өвөөгийнхөө эм үйлдвэрийг 16 настайдаа өвлөн авсан Энтонис Шварц нарын зэрэг баян залуус хамрагдсан байна.
Баячуудаас нийгэмд илүү хүртээмжтэй байхыг шаардах болсон өнөө үед ийм үзэл санаа үүссэн нь гайхалтай биш. Байх, байхгүйн ялгаа асар ихсэж буй нь дунджаас доод давхаргынхныг дэлхий даяар популизмыг дэмжигч хөрс суурь болгож байна.
Төгсөгчид дэлхийн чинээлэг мянганыхны дунд шуугиан дэгдээсэн гэхэд болно. Үе тэнгийнхэн нь уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдлын эсрэг жагсаал цуглаанд оролцож байхад эдгээр цөөн залуу гэр бүлийнхнээ нийгэмд тустай хөрөнгө оруулалтаас ашиг хийхийг ятгасан юм. Guerrilla санг үүсгэн байгуулагч одоо 30 настай Шварц нийгмийн ажилтнууд, доод давхаргын хөдөлгөөнийг дэмждэг агаад “Дэлхийн хамгийн баян өв залгамжлагчид үр нөлөөт хөрөнгө оруулалтын талаар ярилцдаг үүнээс өөр хөтөлбөрийг мэдэхгүй” хэмээн өгүүлэв.
Баячуудаас нийгэмд илүү хүртээмжтэй байхыг шаардах болсон өнөө үед ийм үзэл санаа үүссэн нь гайхалтай биш. Байх, байхгүйн ялгаа асар ихсэж буй нь дунджаас доод давхаргынхныг дэлхий даяар популизмыг дэмжигч хөрс суурь болгож байна. Улстөрчид сонгогчдоос эмээн уур амьсгал мэтийн асуудал дээр эргэлдэж, компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ ашгийг алдалгүй нийгэмд хандив өгөхийг оролдож байгаа бол том хөрөнгө эзэмшигчид үр нөлөөтэй шийдвэрийг түргэн гаргах эрх мэдэл, мөнгөтэй.
Ernst&Young компанийн тооцоогоор 2021 онд баян хувь хүмүүсийн гарт 70 их наяд ам.доллар төвлөрөх төлөвтэй байна. Залуу өвлөгчид сайн үйл хийх асар их боломж ба бэрхшээлийн тод жишээ нь Ази тив. Тус бүсэд дэлхийн баялгийн гуравны нэг төвлөрдөг авч маш бага хэсгийг нь үр нөлөөт хөрөнгө оруулалтад зарцуулдаг гэж судлаач Абхилаш Мудалиар ярьжээ. Эндхийн баячуудын хөрөнгийн менежментийн оффисууд Европ, Америкийнхаас 80 хувь бага мөнгийг буяны үйлст зориулдаг аж.
Чун зэрэг өвлөгчид үүнийг өөрчлөхийг хичээж буй. Тэрээр хөвгүүдийн сургуульд байхдаа ном, видео тоглоомд хамаг цагаа өнгөрүүлсний төлөө доромжлол амссан агаад гэр бүлийн бизнесийг үл сонирхдог. Одоо 32 настай Чун “Би болон манай гэр бүл тэгш байдалд хариуцлага хүлээх ёстой гэж хэлж чадахгүй. Гэхдээ бид нийгмийн ийм тогтолцооноос ашиг хүртдэг. Иймээс би ямар нэг зүйл хийх ёстой гэж үздэг” хэмээн ярьсан байна. Тэрээр цааш нь “Азид ялангуяа эцэг эх нь хүүхдийнхээ хүссэн зүйлийг хийх боломж өгдөггүй. Зөвшөөрлөө ч маш бага мөнгө өгнө. Иймээс маш их ганцаардаж, солиорох дөхдөг” хэмээн өгүүлжээ.
Дэвид Рамли