Хятадын эрх баригчид интернет орчинд “Washington Post”, “Guardian” цахим хуудас руу нэвтрэхийг хоригложээ. Энэхүү хоёр сайт нь тус улсад англи хэл дээр нэвтрэх боломжтой цөөхөн сайтуудын төлөөлөл байжээ.
Тус улсад өмнө нь “New York Times”, “Reuters”, “Bloomberg” зэрэг цахим хуудаснуудыг аль хэдийнэ хаасан. Хятадын эрх баригчид 2013 оноос эхлэн гадаадын сайтуудыг хориглох шийдвэрийг эрчимжүүлж эхэлсэн юм. Үүнийгээ интернет орчин дахь хяналт хэмээн тайлбарладаг байна. Мөн тус улсад “Youtube”, “Dropbox”, “WhatsApp” зэрэг сошиал үйлчилгээг хэрэглэх боломжгүй.
Түүнчлэн Хятадад зургаадугаар сарын 4-нд Тяньаньмэний талбайн бослогыг дарсны 30 жилийн ой тохиосон юм. Энэ үйл явдалтай холбоотой гэрэл зураг, түлхүүр үгийг “WeChat” нийгмийн сүлжээнд оруулахыг хориглосон байна.
Эх сурвалж: Washington Post