Хар тамхитай холбоотой асуудлыг ХААЛТТАЙ хэлэлцэж эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-06-12 12:14 GMT+8

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хар тамхитай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцэж эхэллээ.

Хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар мэдээлэл хийж байгаа юм.

Асуудлыг хаалттай хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүдээс нээлттэй хэлэлцэх горимын санал гаргасан ч байнгын хорооны дарга боломжгүй гэдгийг хэллээ.

Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “УИХ-ын тухай хуулийн 29.1-т заасныг үндэслэн төрийн нууцтай холбоотой асуудал тул хуралдааныг хаалттай хэлэлцэнэ” гэсэн юм.

29 дүгээр зүйл. Чуулганы хуралдааны нийтлэг журам
29.1. Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ.

Горимын санал гаргах үеэр УИХ-ын гишүүн Л.Болд хар тамхины сүлжээ хэнийх гэдгийг бид мэднэ, одоо нийтэд ил болгох ёстой гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэгэнт шившгээ дэлгэчихээд одоо юуг нь нууж байгаа талаар ч асуулт асууж байв. 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4310 санал өгсөн байна.

Дээшээ