Дараагийн үеийн Xbox 2020 онд худалдаанд гарна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-06-12 15:50 GMT+8

Видео тоглоомын салбарын хамгийн том арга хэмжээ болох “E3” 6-р сарын 11-ээс 13-ны өдрүүдэд Лос Анжелес хотод болж байгаа билээ. Энэ үеэр тэргүүлэх хэвлэл мэдээллийнхний анхаарал уг арга хэмжээн дээр төвлөрдөг бөгөөд үүнийг ашиглан технологийн томоохон компаниуд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зарладаг уламжлалтай. Майкрософт ч гэсэн үүнээс хоцролгүй, дараагийн үеийн Xbox-ын талаар цөөн ч гэсэн сонирхолтой мэдээллийг ил болголоо.

2020 онд худалдаалагдаж эхлэх, шинэхэн Xbox тусгайлан бүтээгдсэн процессортой байх бөгөөд одоогийн Xbox One X-ээс дөрөв дахин хүчирхэг байх аж. Түүнчлэн тус консолоор аливаа тоглоомыг 8K, 120fps тохиргоотойгоор тоглох боломжтой гэнэ.

Танилцуулгын үеэр “Бид шинэ үеийн SSD-г бүтээсэн бөгөөд эдгээр SSD-г шуурхай санах ойны (RAM) зориулалтаар ашиглаж байгаа” хэмээжээ.

Мөн шинэ Xbox-той хамтаар алдарт Halo цувралын шинэ тоглоом болох Halo Infinite-ыг танилцуулж консолын тоглоомонд шинэ стандарт тогтоохоо мэдэгдсэн юм. Одоогоор шинэ Xbox-ын талаар дээр дурдагдсанаас өөр мэдээлэл ил болоогүй байна. Салбарынхны үзэж буйгаар ирэх жилийн E3 арга хэмжээний үеэр илүү их мэдээлэл ил болох ажээ.

Эх сурвалж: The Verge

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4307 санал өгсөн байна.

Дээшээ