Аймгуудын баяр наадмын хугацааг тогтоолоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-06-12 14:18 GMT+8

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ,

  • Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 4,5-нд,
  • Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,
  • Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,
  • Төв аймгийнх долдугаар сарын 8-10
  • Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10
  • Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болно.

Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж, Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4310 санал өгсөн байна.

Дээшээ