Олон удаа хутгалуулан амиа алдсан цагдаагийн ар гэрт орон сууцны дэмжлэг үзүүлнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-06-12 14:35 GMT+8

Албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт амиа алдсан замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбатын ар гэрт орон сууц худалдан авахад нь  Засгийн газрын нөөц хөрөнгөөс дэмжлэг үзүүлнэ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2001 оны тавдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө замын цагдаагийн зохицуулагч Д.Ганбат албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын гарт олон удаа хутгалуулан амиа алджээ.

Түүний эхнэр С.Уранчимэг өрх толгойлон 18 жилийн турш түрээсийн байранд найман өнчин хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нийслэлийн Багануур, Налайх дүүрэгт энэ сарын 7-8-нд ажиллах үеэр орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл өгсөн байна.

Тэрбээр энэ хугацаанд бүхий л шатны дарга, удирдлага, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нараас дэмжлэг хүсч хандаж байсан талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 191 санал өгсөн байна.

Дээшээ