Банкны санхүүгийн чадавхийг илэрхийлдэг үзүүлэлтүүдийг иргэдэд ойлгомжтойгоор тайлбарладаг болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-06-12 16:20 GMT+8

Монголбанкнаас санаачлан “Хариуцлагатай харилцагч–Хариуцлагатай банк” аяныг зургаан сарын хугацаатай хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд харилцагчдад чиглэсэн дараах арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлнэ. Үүнд: 

  • Банкны санхүүгийн чадавхийг илэрхийлдэг үзүүлэлтүүдийг иргэдэд ойлгомжтой мэдээлж, тайлбарлах,
  • Санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг зохистой сонгоход дэмжлэг үзүүлэх, мэдээлэл сургалт зохион байгуулах,
  • Хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар бүрэн мэдээлэл өгөх,
  • Банкны үйл ажиллагааны талаарх цогц ойлголтыг олгох. 

Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангаха  санхүүгийн хэрэглэгчийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн салбарын шударга өрсөлдөөнийг бэхжүүлэх нь чухал үүрэгтэй. Үүний тулд “Хариуцлагатай харилцагч – Хариуцлагатай банк” аяныг хэрэгжүүлснээр иргэд, олон нийтэд банкны үйл ажиллагааны талаар цогц мэдээлэл олгох юм. Аяныг хэрэгжүүлэхэд Монголбанкнаас гадна Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци хамтран ажиллана. 

2018 оны нэгдүгээр сард Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дагуу Монголбанкны үйл ажиллагааны чиглэлд “Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” заалт шинээр орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4308 санал өгсөн байна.

Дээшээ