ГАРААНЫ БИЗНЕС
Хайртай дотны хүнийхээ төрсөн өдөр, тэмдэглэлт баярт зориулан зөвхөн тэр хүнд зориулсан, хожим хойно ч дурсамж үлдээхээр бэлгийг дэлгүүр орохгүйгээр худалдан авах боломжийг бий болгохоор зорин ажиллаж буй бүсгүйг энэ удаагийн ГАРААНЫ БИЗНЕС буландаа урилаа.
“Симплүүд тэк” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Хулангоо үндэсний гар урлаачдын ур ухаан, чадвараа гарган бүтээсэн бүтээлийг Монголынхоо төдийгүй гадаадын зах зээлд гаргахад нь туслах зорилго өвөртлөн “Гэрү” цахим худалдааны сайт болон аппликэйшнийг зах зээлд нэвтрүүлээд байна.
Тэрбээр нөхөртэйгөө 2017 онд тус компанийг үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдөр тавуулаа болж, нэгэн зорилгын төлөө хөдөлмөрлөж байгаа аж.
-Анх бизнесээ хэрхэн эхлүүлж байсан талаар яриагаа эхэлье. “Гэрү”-ийн эхлэл нь яг юу байв?
-Манай компани 2017 оны аравдугаар сараас эхлэн байгууллагын вэб хуудас, мобайл апп хийх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэрү аппликэйшн нь манай компаний анхны бүрэн хэмжээний бүтээгдэхүүн. Гурван жилийн өмнө манай гэр бүл гарааны бизнестэй болохоор зорьсон. Тухайн үед өөртөө зохицох хамгийн боломжит фитнессийг санхүүгийн боломждоо тааруулан олох зорилготой төслийг эхлүүлсэн ч амжилтгүй болсон. Удалгүй бид хуримаа хийсэн. Хуримын үеэр олон бэлэг хүлээн авснаас одоо ч хараад сэтгэл хөдөлдөг зүйл нь модоор хийсэн, ирсэн хүн бүрийн ерөөл, сэтгэлийн үгээ бичсэн жааз. Тэрийг харах бүрд сайхан сэтгэгдэл төрдөг. Ингээд бодохоор хүмүүс хэн нэгэнд бэлэг өгөхийн тулд юу өгөх, хаанаас олох гээд хайлт хийдэг. Бэлэг дурсагдахуйц, нандин, үнэ цэнтэй байх тусмаа дурсамж үлдээдэг. Гэтэл ийм газар байгаагүй учраас бид үүнийг эхлэх ёстой юм байна гэж бодсон.
Зөвхөн Монголдоо төдийгүй гадаад зах зээлд Монголын түүх дурсгалыг харуулсан, гараар хийсэн илүү үнэ цэнтэй бүтээгдэхүүнийг л экспортлох бүрэн боломжтой юм байна гэж хараад санаагаа бодит ажил болгож эхэлсэн дээ.

-Гар урлалын онцгой содон бүтээлүүдийг нэг дор нэгтгэх зорилготой гэж ойлголоо. Өнөөдрийн байдлаар хичнээн урлангийн бүтээл танайд нэгдээд байна вэ?
-”Гэрү” гэдэг нэр маань гэр үйлдвэрлэл гэсэн утгатай л даа. Ер нь манайд нэгдсэн урлангуудын 80 хувь нь шинэ санаа гаргаж, түүнийгээ өрхийн хэмжээнд буюу гэртээ хийдэг хүмүүс байдаг. Тийм болохоор гэр үйлдвэрлэл гэдэг утгыг илэрхийлж энэ нэрийг өгсөн.
Манайхтай хамгийн анх нэгдсэн урлан нь “Зөвхөн түүнд”. Дэвтрийг хүссэн загвар, өнгөөр нь яг л таны хүсэлд нийцүүлэн хийдэг энэ газартай гурван жилийн өмнө “Зөвхөн түүнд зориулсан дэвтэр хийж суръя” гэсэн сургалтад сууснаар танилцаж байсан бол өнөөдөр бизнесийн хамтрагчид болоод байна. Анхны урлан нэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 40 урлангийн 300 орчим бүтээгдэхүүнийг манай аппликэйшн болон вэбээр дамжуулан худалдан авах боломжтой болсон.

-Хүргэлтийн үйлчилгээгээ энэ оны хоёрдугаар сараас эхэлсэн юм байна. Одоогийн байдлаар хэрэглэгчдэд хэр хүрээд байна вэ?
-Маркетинг хийж эхлээгүй ч тодорхой хэмжээний захиалагч нартай болсон. Анхны захиалга авснаас хойш 100 орчим захиалга хийгээд байна. Анх бид өөрсдөө хүргэлтээ хийдэг байсан ч дийлэхгүй болсон тул “Шонхор” хүргэлт, “Монгол шуудан”-тай хамтран ажиллаж эхлээд байна.
Дэлгүүр 40 хувийн ашигтай байхад хийж байгаа гар урчуудад 5-10 хувийн ашигтай байдаг
-Хэрэглэгчдийн цаг завыг хэмнэхээс гадна шинээр бизнес эрхэлж буй гар урлаачдад ч олон давуу талыг бий болгож байгаа гэсэн. Танайд нэгдсэнээр ямар давуу бий болох вэ?
-Шинээр эхэлж байгаа гар урлаачдын хувьд нэрийн барааны дэлгүүр байхгүй, борлуулалтын суваг дутмаг байдаг учраас энэ орон зайг нөхөх нь бидний зорилго. Түүнээс гадна олон талаар урлангууддаа дэмжлэг үзүүлэх сонирхолтой байдаг. Урлангууд маш гоё зүйлсийг хийдэг ч цөөхүүлээ учраас зарим тохиолдолд ганцаараа учраас фэйсбүүкээ хөтөлнө, хүргэлт хийнэ, сав баглаа боодол гээд маш олон ажил давхар хийдэг учраас тэр талаас нь дэмжиж байгаа юм. Харин урлангийнхан маань бүтээгдэхүүнээ сайжруулж илүү гоё зүйл хийгээсэй гэж хүсдэг. Бид олон улс руу гаргах боломжтой бүтээгдэхүүн гаргахад нь дэмжлэг болохыг хичээдэг.
Анх эхэлж байхдаа нэг ийм гоё юм хийнэ л гэж бодож байснаас цаашдаа ийм зүйл хийж болох юм байна, урлангуудад ийм асуудал тулгардаг юм байна гэдгийг нэг ч удаа бодож үзээгүй. Хүмүүстэй уулзаад санаа олж авна гэж явсаар өнөөдрийн Гэрү бий болсон. Бидний санаа олон улс руу гаргая, урлан бүрийг дэмжье гэж байгаа юм.
Ажиглаад байхад дэлгүүр нээж чадахгүй учир дэлгүүрүүдээр тавьдаг. Гэтэл гарч буй зардал нь маш өндөр. Дэлгүүр 40 хувийн ашигтай байхад хийж байгаа гар урчуудад 5-10 хувийн ашигтай байдал үүсээд байгаа юм. Тэгэхээр ийм зардлыг багасгах маш том боломж байна.
Гэхдээ манайхан цахим худалдаанд төдийлэн дадаагүй учраас яагаад хэрэгтэйг ойлгохгүй байх тохиолдол бий. Үнэхээр сайхан зүйл хийдэг гар урчууд хүртэл цахим худалдаанаас болгоомжилдог. Худалдааны шинэ суваг гаргаад өгье гэхэд эмээх маягтай, алгуурлах хандлага их байдаг. Тиймээс зөвхөн манайх гэлтгүй цахим худалдааны үйлчилгээг аваад туршаад үзээсэй гэж хүсдэг. Алдах зүйл байхгүй шүү дээ. Худалдааны олон сувагтай болох, интернэтэд тухайн урлангийн нэрийг бичихэд л гарч ирж байх нь чухал. Тиймээс айх, алгуурлах зүйлгүйгээр харж байх хэрэгтэй. 200 гаран урлангийн жагсаалт байгаа ч үүний 50 хувьд ийм хандлага ажиглагдаж байна. Цахим худалдаа маш том боломжийг олгодог тул туршаад үзэхийг санал болгож байна. Энгийн дэлгүүрээс илүү боломжийг цахим орчин бий болгоно.
Худалдааны шинэ суваг гаргаад өгье гэхэд эмээх маягтай, алгуурлах хандлага их байдаг. Тиймээс зөвхөн манайх гэлтгүй цахим худалдааны үйлчилгээг аваад туршаад үзээсэй гэж хүсдэг. Алдах зүйл байхгүй
-”Гэрү”-тэй нэгдэхэд ямар шаардлага тавьдаг вэ?
-Гол нь гар урлалыг бүтээлчээр сэтгэж хийсэн байх ёстой. Бусдаас ялгарах давуу тал, нөү хау шингэсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Бид бүтээгдэхүүний нэгж үнийн дүнг өсгөдөггүй. Нэрлэсэн үнээр нь зарах бодлого баримтлан, үйлдвэрлэгчээс нь очиж авч байгаагаас ялгаа гарах ёсгүй гэсэн зорилго тавьдаг.
-Ажилтнаас ажил олгогч болоход нэлээд асуудал тулгардаг талаар гарааны бизнес эрхлэгчид ярьдаг.
-Фитнесс төслөө нөхөр бид хоёр ажлаасаа гараад хийж байсан. Азаар гэх юм уу их богино хугацаанд төсөл бүтэлгүйтсэн. Тухайн үед би хүүхдээ төрүүлчихсэн байсан учраас мөнгөгүй болж эхлээд нөхөр маань ажилд орсон. Манай нөхөр ажилд орсон учраас ажлын өдрийн орой, амралтын өдрөөр “Гэрү”-гээ хөгжүүлдэг байсан. Би UX болон бичиг баримттай холбоотой асуудлыг нь хариуцаад, нөхөр маань аппликэйшн, веб дээрээ ажилладаг байсан.
Маш олон асуудал тулгардаг. Бүх зүйлийг өөрөө хийх хэрэгтэй. Өвдөх ч эрхгүй. Зорилгоо бүрэн тодорхойлох ёстой. Зорилгоо буруу тодорхойлбол цөхрөл үүснэ. Зорилгоо зөв тодорхойлбол хүрэх зам мөр нь амар тодорхой болно.
Анх бид зөв зүйл хийж байгаа, хүмүүст хэрэгтэй учраас хүмүүс маш сайхан хүлээж авна гэсэн хүлээлт өндөртэй байсан ч тийм ч нааштай байгаагүй. Ийм тохиолдолд сэтгэлээр унахгүйн тулд хүлээлтээ аль болох багаар тавих нь зүйтэй.
Анх бид хоёр л байсан бол одоо хиймэл оюун ухаан дээр суурилан хайлт хийхэд зориулсан систем хийдэг дата аналист, маркетингийн ажилтан, нэг сайн дурын ажилтан гээд тавуулаа болсон. Манайхан одоогоор цалин авч үзээгүй ч биднийг хөдөлгөж байгаа гол зүйл нь ирээдүйд ийм зүйл болно гэсэн алсын хараандаа итгэдэг. Энийг хийх зайлшгүй шаардлага байна гэж итгэж байгаа учраас бид сүүлийн долоон сарын турш хамтдаа нэг зүгт цалин хөлсгүйгээр алхаж чадаж байгаа юм.
Манайхан одоогоор цалин авч үзээгүй ч биднийг хөдөлгөж байгаа гол зүйл нь ирээдүйд ийм зүйл болно гэсэн алсын хараандаа итгэдэг
Сүүлийн гурван сард ерөнхий процессоо болж байгааг мэдсэн учраас хүмүүст хүргэх ажлаа эхлүүлээд байна.
-Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан олон сургалт, мөн дэмжлэг ч байдаг юм билээ. Таны хувьд ч дэмжлэг авсан юм билээ. Туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Анх “Start up weekend” нэртэй гурав хоногийн хугацаатай бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцуулах төсөлд хамрагдсан. Энэ үед бид бүтээгдэхүүнээ анх хэрэглэгчид хүргэж туршиж үзсэн. Үнэхээр янзтай гурав хоног байсан. Түүнээс хойш иймэрхүү зүйлд оролцож байх ёстой юм байна гэж эрэлхийлж яваад Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвийг олсон. Анх бид урлан нэмэх санаатай хайлт хийж байгаад маш олон гар урчуудыг нэгтгэсэн зураг байгааг хараад олж очсон газар нь Солонгосын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв. Ингээд урлангуудтайгаа холбож өгөөч гэж хүсэлт тавихаар очсон маань тэдний нэг болох эхлэл нь болсон. Судлаад үзэхэд Азийн сан, КОЙКА гэх мэт олон улсын байгууллага, Хөгжлийн Шийдэл ТББ, Голомт банк, МҮХАҮТ зэрэг газрууд нэгдээд шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүст дэмжлэг үзүүлдэг гэдгийг мэдсэн. Ингээд 2-3 удаа сургалтад нь суугаад надад маш чухал хэрэгтэй юм байна гэж бодсон. Өмнө нь бизнес эрхэлж байсан туршлагагүй надад олон төрлийн сонирхолтой, хэрэгцээтэй мэдээллийг өгсөн. Ингээд IT төсөл зарлагдах үед нь төслөө бичиж өгөөд тэнцсэн.
-Төсөл бичээд тэнцсэн гэдэг нь санхүүжилт авсан гэсэн үг үү.
-Тийм ээ. Дөрвөн сарын хугацаатай эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрт хамрагдсан. Ингээд 1500 америк долларын санхүүжилт авсан. Бид дундаа нэг компьютертой ээлжлээд л ажлаа хийдэг байсан учраас энэ санхүүжилтээр шинэ компьютер авсан. Гэхдээ дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубаторт хамрагдсанаар санхүүжилт буюу материаллаг зүйлээс илүү маш олон зүйлийг сурч чадсандаа баяртай байдаг. Ийм зүйл байдаг юм байна, ингэж болох юм байна, үүнийг анхаарах юм байна гэдгийг маш сайн ойлгож хувь хүн төдийгүй компанийн хөгжлийн хувьд үсрэнгүй хөгжил гарсан гэж бодож явдаг.
Дөрвөн сарын эрчимжүүлсэн инкубаторт хамрагдсанаар санхүүжилт буюу материаллаг зүйлээс илүү маш олон зүйлийг сурч чадсандаа баяртай байдаг
Манайх маркетингийн тал дээр асуудалтай байгаа. Бүтээгдэхүүнээ хүмүүст хүргэж чадахгүй байгаа учраас энэ тал дээр зөвлөгөө, тусламж хэрэгтэй байгааг хэлсэн учраас БЭЭТ-ийнхөн маань энэ тал дээр түлхүү анхаарч, сургалт, зөвлөгөө өгөхөөс гадна амжилттай яваа том бизнес эрхлэгчидтэй уулзуулж байсан.
Маш мундаг, сайн дурын ментор зөвлөхтэй холбож өгсөн нь том давуу талыг бий болгосон. “Юу Эн Ай Ти” ХХК ерөнхий менежер Б.Баяржавхлан бидний ментороор ажиллаж олон улсын зах зээлд гарах хүсэлтэй байгааг маань сонсоод Өвөрмонгол, Буриадаас эхлэх хэрэгтэй гэсэн. Зөвлөгөө өгөөд зогсохгүй Өвөрмонголын зах зээлийн талаар мэдлэгтэй, ажиллаж байсан туршлагатай хүнтэй уулзуулж өгсөн нь бидний дараагийн ажлын эхлэлийг тавьж өгсөн. Эхний уулзалтаас үр дүн гарч эхэлсэн учраас дараагийн уулзалтаа долоодугаар сард товлоод байгаа.
Мөн урлангуудын нэгдсэн “Гараар бүтээл урлаачдын холбоо” байгуулан урлангууддаа зөвлөгөө мэдээлэл өгөх, төрийн дээд байгууллагуудад хэрэгцээ шаардлагынхаа талаар дуу хоолойгоо хүргэх боломжтой болно гэж зөвлөсний дагуу энэ талаар судалж эхэлсэн.
Жуулчдын зах зээлийн тухай өөрийн туршлага дээр үндэслэсэн жуулчдын худалдан авах хэрэгцээ, хүслийн талаар ч бидэнд маш сайн зөвлөгөө өгсөн. Гэх мэтчилэн санхүүжилтээс илүү маш олон зүйлийг БЭЭТ болон сайн дурын зөвлөх маань өгсөнд маш их талархаж байна.
-Сайтаас нь олон төрлийн зөвлөгөө бэлтгэсэн байхыг харсан.
-Цахим худалдаа манай улсад шинэ учраас нэг талаас хүмүүсийг энэ төрлийн худалдаанд сургах, үүнээс гадна гар урлалын бүтээгдэхүүнийг хүмүүс болхи хэмээн хүлээж авах нь их учраас энэ тал дээр ч мөн анхаарч чанар, өнгө үзэмжтэй зүйлийг хийж чадаж байна гэдгээ илүү сайнаар яаж гаргах боломжтой вэ гэдэг дээр төвлөрөн мэдээлэл өгөх шаардлага байгаа учраас оролдож л байна.
Бид цаашид Гэрү платформоо тодорхой хэмжээнд хөгжүүлэн, урсгалаа олсны дараа хүргэлтийн үйлчилгээнд зориулсан системийг эхлүүлэхээр судалж байна
-Гурван сарын хугацаанд ерөнхий хандлагаа мэдчихсэн учраас одоо хэрэглэгчдэдхүргэхээр түлхүү ажиллах юм байна. Ярилцлагынхаа төгсгөлд та бүхний цаашдын зорилгыг хуваалцмаар байна.
-Бид тав, арван жилийн төлөвлөгөөгөө гаргасан. Дэлхий нийтийн чиг хандлага ч тэр хувь хүн рүү чиглэсэн, зөвхөн тэр хүнд зориулан хийсэн бүтээгдэхүүнд анхаарлаа тавьж байна. Сүүлийн судалгаануудыг харж байхад “Nike” брэнд орлогын 80 хувиа “зөвхөн түүнд” зориулсан пүүзнээс олсон байх жишээтэй. Тэгэхээр хэрэглэгчийн яг захиалсны дагуу хийсэн бүтээлээрээ олон улсад гарахад боломж байна.
Жуулчидтай ярилцахад Монголд өв соёл, түүхийн холбогдолтой бүтээлүүд маш их байдаг ч манай улсад л ирэхгүй бол, ирсэн ч хайж олоход хэцүү байдаг гэдэг. Тиймээс гэрээсээ худалдан авах боломжийг бий болгох шаардлага байна. Гол нь манай бүтээгдэхүүнүүд өвөрмөц, чанартай, сав баглаа боодлыг сайн бодолцож хийх хэрэгтэй байгаа учраас энэ тал дээр анхаарч цаашид олон улсад гаргах бодолтой байна.
Бид судалгаа хийж эхэлсэн. Өвөрмонгол, Буриад гээд Монголын түүхтэй холбоотой улсууд руу хүрч дараа нь Европ ч юм уу гар урлал сонирхдог газар руу хүрье гэж төлөвлөж байна. Энэ оны арваннэгдүгээр сараас Өвөрмонгол дахь ажлыг эхлүүлэх төлөвлөгөө гаргасан.
Түүнчлэн манайд үйл ажиллагаа явуулж буй хүргэлтийн газрууд систем муутай байна. DHL, FedEx гэх мэт хүргэлтийн компаниар үйлчлүүлж байгаа тохиолдолд миний бараа, бүтээгдэхүүн хаана явааг хараад байх боломжтой. Гэтэл манайд бүрэн хөгжөөгүй. Бид цаашид Гэрү платформоо тодорхой хэмжээнд хөгжүүлэн, урсгалаа олсны дараа хүргэлтийн үйлчилгээнд зориулсан системийг эхлүүлэхээр судалж байна.
Та "Гэрү"-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж вэб хуудаснаас, ЭНД дарж фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.