ЭНЭТХЭГ ХҮН АМААРАА ХЯТАДЫГ ГҮЙЦНЭ
Дэлхийн хүн ам 1800 онд 1 тэрбум байсан бол өнөөдрийн байдлаар 7 тэрбум 600 саяд хүрээд байна. 1960 оноос хойш төрөлтийн түвшин багассан боловч өдгөө секундэд 4 нярай шинээр мэндэлж, 2 хүн нас барж байна гэх статистик бий.
НҮБ-аас гаргасан тайлангаас үзэхэд дэлхийн хүн ам 2100 он гэхэд 11.2 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Европ тивд төрөлтийн түвшин хамгийн бага байгаа бол Африк тивд хамгийн их байна.
2050 онд найман улс дэлхий нийт хүн амын өсөлтийн 50 хувийг бүрдүүлнэ. Үүнд АНУ, Энэтхэг, Нигер, Уганда, Пакистан, Танзани, Индонез, Этиоп улсууд багтаж байна. Энэтхэг хүн амаараа Хятадыг гүйцэх бол Нигер Америкийг гүйцэж дэлхийн гурав дахь хамгийн их хүн амтай улс болно.
НҮБ ТАЙЛАН: ДЭЛХИЙН 43 УЛС ОРОНД ЭМЭГТЭЙЧҮҮД ДӨРӨВ БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ БАЙНА
НҮБ-ын хүн амын сангийн 2018 оны тайлангаас үзэхэд дэлхийн 43 улс оронд эмэгтэйчүүд дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй байна. Үүнээс 38 улс нь Африк тивд байгаа юм.
Харин Зүүн Африкийн харьцангуй өндөр хөгжилтэй таван улсын хувьд нийт эмэгтэйчүүдийн хагасаас багагүй хувь нь дахин хүүхэдтэй болох бодолгүй хэмээн судалгаанд хариулжээ. Руанда улс гэхэд л эмэгтэйчүүдийн парламентэд эзлэх хувь хэмжээ 61 хувьтай байгаа нь дэлхийн бүх улс орнуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус улсад төрөлтийн түвшин сүүлийн 30 жилд 8-аас 4 болтлоо багасжээ.
Африк тивийн хүн ам хамгийн хурдацтай өсөж байна.
Африк тивд төрөлтийн түвшин хоттой харьцуулахад хөдөө орон нутагт өндөр үзүүлэлттэй байна. Тухайлбал, Этиоп улсын хувьд хотод амьдардаг эмэгтэйчүүд дунджаар хоёр хүүхэдтэй бол хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд дунджаар таван хүүхэдтэй байгаа ажээ.
Түүнчлэн Афганистан, Ирак, Палестин, Йемен зэрэг зөрчил мөргөлдөөнтэй улс оронд төрөлтийн түвшин дэлхийн дундаж болох хоёр хүүхдээс илүү өндөр байна. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг зохих хэмжээнд авч чаддаггүй, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ маш өндөр улс орнуудад жил бүр 300 мянган эмэгтэй жирэмсэн болон төрж байх үедээ хорвоог орхиж байгаа тухай Женев дэх НҮБ-ын Хүн амын сангийн дарга Моника Ферро ярьжээ. Тэрээр "Тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээг цаг тухайд нь авах боломж гараагүй. Олон мянган охид насанд хүрээгүй байхдаа хүчээр хүнтэй гэрлэж, тахир дутуу болж байна. Тэдэнд сонголт байгаагүй” гэсэн юм.
ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ХҮН АМ ЖИЛ ИРЭХ ТУСАМ БУУРЧ БАЙНА
Зарим хүн амзүйч нар 2100 он хүртэл дэлхийн хүн ам тасралтгүй нэмэгдэнэ гэх НҮБ-ын тайланг няцаажээ. Тухайлбал, Норвегийн академийн эрдэмтэн Жорген Рандерсийн үзэж буйгаар дэлхийн хүн ам 2040 онд 8 тэрбум хүрсний дараа буурах бөгөөд хэзээ ч 9 тэрбумд хүрэхгүй гэжээ. Үүний адил Венагийн олон улсын хүрээлэнгийн профессор Волфанг Лутз хүн амын өсөлт 2050 онд тогтворжоод дараа нь тасралтгүй буурна гэв.
Дэлхийн зарим улсууд тэр дундаа зүүн Европын орнуудын хүн ам жил ирэх тусам багасаж байна. Хүн ам буурч буй улс орнуудын төрөлтийн түвшин:
- Болгар- 1.58
- Грек- 1.3
- Унгар- 1.39
- Итали- 1.49
- Польш- 1.29
- Португал- 1.24
- Орос- 1.75
- Япон- 1.48
- Өмнөд Солонгос- 1.26
Өндөр хөгжилтэй орнуудад яагаад төрөлтийн түвшин багасаж байна вэ? Ажиглагчдын үзэж буйгаар хотжилт үүнд том нөлөө үзүүлжээ. 2007 онд хүн төрөлхтний түүхэнд анх удаа нийт хүн амын хагас буюу 55 хувь нь хотод амьдардаг болжээ. Энэ хандлага цаашдаа ч өсөж 30 жилийн дотор 66 хувьд хүрэх төлөвтэй байна.
Эмэгтэйчүүд хөдөө орон нутгаас хотод шилжин суурьшсанаар олон өөрчлөлт ар араасаа гардаг. Хотод хүүхэд төрүүлж өсгөх нь тэр чигтээ эдийн засгийн хариуцлага. Үүнээс гадна эмэгтэйчүүд боловсрол эзэмшиж, бие даасан байдлыг шаардаж эхэлдэг. Тэд цөөхөн хүүхэдтэй болж, ажил мэргэжлийн карьераа илүүд тавьдаг. Саб Сахарын Африкийн орнуудад хотжилт жилд 4 хувиар өсөж, хөгжилт цэцэглэлт дэлгэрэхийн хэрээр төрөлтийн түвшин багасаж, эмэгтэйчүүдийн боловсрол дээшилж байна.
Мальтусын онолоор ирээдүйд дэлхий хэт их хүн амтай болохын хэрээр өлсгөлөн, зөрчилдөөн нэмэгдэнэ. Харин энэ таамаглал бол худал. Харин ч шинээр төрсөн хүүхдүүд илүү аюулгүй, цэвэрхэн, тайван орчин нөхцөлд өсөж торнино. Хүмүүс машинаар явахаас илүүтэйгээр нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг болно. Хот руу шилжин суурьших тусам хөдөө аж ахуйн бүс нутгууд эргэн зэрлэг байгалийн хэлбэрт шилжинэ. Нийгмийг сайн сайхан болгох нь бидний өмнө тулгарч буй томоохон сорилт. Харин шинжлэх ухаан, техник технологи, инновацыг ухаалгаар ашигласан цагт бид төсөөлж байгаагүй гайхалтай боломжуудын эрин зууны үүд хаалгыг нээх юм.
Та ЭНЭ холбоосоор орж төрсөн он сар өдөр, улсаа бүртгүүлснээр өөрийгөө дэлхийн хүн амын аль түвшинд явж буйгаа мэдэх боломжтой.
Эх сурвалж: Irish times, Guardian