“Цусны 1000 донор”-ын үндэсний чуулган болно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-06-13 15:45 GMT+8

“Цусны 1000 донор”-ын үндэсний чуулган маргааш Төрийн ордонд болно.

Чуулганд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ийн суурин төлөөлөгч Сергей Диордица, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн, MУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцоно.

Дараа нь “Монгол Улсын цусны албаны өнөөгийн байдал, цаашдийн чиг хандлага” сэдвээр ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн хэрэглээ, цаашдын  чиг хандлага” сэдвээр УНТЭ-ийг төлөөлж С.Чимидцэрэн, төрөх эмнэлгүүдийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага цаашдын  чиг хандлага” сэдвээр ЭХЭМҮТ-ийг төлөөлж Б.Ганбилэг, Хавдар судлалын үндэсний төвийн  цус, цусан бүтээгдэхүүн хэрэгцээ, цаашдын чиг хандлагын талаар Т.Хулан мэдээлэл өгөх юм.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ