Олон улсын ардын урлагийн их наадам төв талбайд болж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-06-13 12:20 GMT+8

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор олон улсын ардын урлагийн их наадам Улаанбаатар хотноо энэ сарын 12-16-ны өдрүүдэд болж байна. 

Ардын дуу, ардын бүжиг, ардын хөгжим, зан үйлийн чуулгын шалгаруулалт явагдаж байна. Мөн гадаад орнуудын оролцогчдын шалгаруулалт Соёлын төв өргөөний концертийн танхимд болох юм.

Түүнчлэн Их наадмын хүрээнд “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, Ардын урлагийн фестиваль, Шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд хөтөлбөрийн дагуу зохиогдох бөгөөд Зан үйл, өв соёлын хотхон ажиллана. 

Дээрх наадам гадаад дотоодын жуулчдад өв соёлоо сурталчлах, иргэд залуучуудад ардын урлагийг таниулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Наадмын хүрээнд болж буй бүх арга хэмжээ үнэ төлбөргүй, хэн бүхэнд нээлттэй зохион байгуулагдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 151 санал өгсөн байна.

Дээшээ