Өнөөдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
А.Хулангоо: "Гэрү" гар урлаачдын бүтээлийг олон улсад гаргах, урлан бүрийг дэмжих зорилготой
Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамыг нээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо.
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн юм.
Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байгаа юм.
Соёл урлагийн нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
Соёл, урлагийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын зохион байгуулагдлаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөс Соёл, урлагийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээ хүртээмж, нийгэм соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг ард иргэдэд сурталчлан таниулах, иргэдээс соёл, урлагийн салбарын үйлчилгээний төрөл, хүртээмжийг чанаржуулах талаарх санал санаачлагыг хүлээн авах зэрэг олон төрлийн арга хэмжээ болно.
Өдөрлөгөөс хийсэн фото сурвалжлагыг ЭНД дарж хүлээн авна уу.
МИАТ, Гааль, Цагдан хорих анги гэх мэт газруудад цацраг үүсгүүрийн 78 зөрчил илэрчээ
НМХГ-аас Аюулгүйн үзлэг шалгалт, аж үйлдвэрийн салбарт ионжуулагч цацрагийн үүсгүүр ашиглаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын цацрагийн аюулгүй ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа. Дулааны II дугаар цахилгаан станц, МИАТ, Гааль, цагдан хорих анги, Эрчим хүчний хөгжлийн төв гэх мэт байгууллагуудыг шалгалтад хамруулжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
НҮБ ТАЙЛАН: ДЭЛХИЙН 43 УЛС ОРОНД ЭМЭГТЭЙЧҮҮД ДӨРӨВ БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ БАЙНА
Дэлхийн хүн ам 1800 онд 1 тэрбум байсан бол өнөөдрийн байдлаар 7 тэрбум 600 саяд хүрээд байна. 1960 оноос хойш төрөлтийн түвшин багассан боловч өдгөө секундэд 4 нярай шинээр мэндэлж, 2 хүн нас барж байна гэх статистик бий.
НҮБ-аас гаргасан тайлангаас үзэхэд дэлхийн хүн ам 2100 он гэхэд 11.2 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Европ тивд төрөлтийн түвшин хамгийн бага байгаа бол Африк тивд хамгийн их байна.
2050 онд найман улс дэлхий нийт хүн амын өсөлтийн 50 хувийг бүрдүүлнэ. Үүнд АНУ, Энэтхэг, Нигер, Уганда, Пакистан, Танзани, Индонез, Этиоп улсууд багтаж байна. Энэтхэг хүн амаараа Хятадыг гүйцэх бол Нигер Америкийг гүйцэж дэлхийн гурав дахь хамгийн их хүн амтай улс болно. Дэлхийн хүн амын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
УИХ нөхөн сонгуультай холбоотой Цэцийн дүгнэлтийг ХҮЛЭЭН АВСАНГҮЙ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар гаргасан дүгнэлтийг хүлээн авахгүй гэсэн УИХ-ын тогтоолын дагуу Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан хуралдаж, нөхөн сонгууль болох эсэх талаар эцсийн шийд гарах юм.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.