Канадын засгийн газар, Азийн сангийн дэмжлэгээр “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”-ийн хэрэгжүүлсэн ”Авилгагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо” төслийн хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” хурлын танхимд боллоо.
ЛЭОС нь 1992 онд байгуулагдан Монгол орон даяар үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон байгууллага юм.
Энэхүү төсөл 2016 оноос эхлэн энэ оны тавдугаар сарыг дуустал үргэлжилсэн. Төслийн гол агуулга нь төсвийн байгууллагын төсөв санхүү, сум хөгжүүлэх сангийн зарцуулалтанд хяналт мониторинг хийж, иргэдэд төсвийн байгууллагын талаар тодорхой мэдлэг олгоход чиглэсэн.
Авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажиллагаанд орон нутгийн 2500 гаруй иргэн хамрагджээ.
Энэ жилийн хувьд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажиллагаанд орон нутгийн 2500 гаруй иргэн хамрагджээ.
Төрийн албан хаагчдын цалин бага байгаагаас шалтгаалан авилгын асуудал даамжирч байгаа гэж үзэж байгаа юм.
“Бид орон нутгийн иргэдийн эдийн засгийн боловсрол, оршин суугаа газарт нь хэрэгжиж байгаа ажлын талаар мэдээлэлтэй болгох зорилготой байсан. Хөвсгөл аймгийн иргэд бидний хийсэн ажлыг сайнаар хүлээж авсан ба анх хэрэгжсэн үетэй харьцуулан үзэхэд иргэдийн оролцоо нэмэгдэн, бодитой үр дүн гарсан” хэмээн Хөвсгөл аймгийн ЛЭОС-ийн зохицуулагч Д.Амаржаргал хэллээ.
Улаанбаатар хотын Налайх, ХУД, СХД, БГД дүүргүүдийн иргэдээс төсвийн байгууллагын санхүүжилтийн талаар судалгаа авахад:
- Төрийн байгууллагууд мэдээллээ гаргаж өгөхгүй;
- Тендерийн санхүүжилтээ нууцалсан;
- Шилэн дансны хуулийг дагахгүй;
- Судалгаанд оролцсон иргэдийн 70 гаруй хувь нь төсвийн санхүүжилтийн талаар мэдээлэлгүй зэрэг зөрчил илэрсэн байна.
"Иргэдийн төрдөө итгэх итгэл алдарч, төрийн асуудалд ач холбогдол өгөхгүй байна. Бид иргэдийн төрд оролцох идэвхийг нэмэгдүүлэн цаашид хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран энэ талаарх мэдээллийг тогтмол өгч, төрөөс зарлагдаж байгаа томоохон санхүүжилтэд байнга хяналт хийнэ" гэж ЛЭОС-н тэргүүн Ц.Бүжидмаа /доктор, профессор/ мэдэгдлээ.
Б.Энхжаргал