Францын шигшээ баг, Испанийн “Атлетико Мадрид” клубын тоглогч Антуан Гризманн ирэх улирал Испанийн Барселона клубт тоглоно гэж “Атлетико” багийн гүйцэтгэх захирал мэдэгдлээ.
28 настай, дэлхийн аварга Гризманн энэ зун багаасаа явна гэдгээ далдуур хэлж байсан. Тэгвэл энэ удаад түүний багийн гүйцэтгэх захирал Марин “Гризманны ирэх жил хаана тоглох нь өнгөрсөн гуравдугаар сард л тодорхой болсон. Тэр “Барселона”-д тоглоно” хэмээн хэлсэн байна.
2014 онд Испанийн Реал Сосиедад багаас “Атлетико Мадрид” багт нэгдэж байсан Гризманн энэ улирал тийм ч хангалттай тоглолтыг үзүүлээгүй. “Атлетико Мадрид” клубын хувьд энэ улиралыг Барселонагийн ард хүснэгтийн хоёрдугаар байранд бичигдэж дуусгасан юм.
Эх сурвалж: Skysports.com