Apple TV аппликэйшн, AirPlay 2 дэмждэг хамгийн анхны ТВ үйлдвэрлэгч SAMSUNG

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-06-13 16:38 GMT+8

Сүүлийн 10 гаран жил ТВ-ийн топ үйлдвэрлэгчээр дэлхийд шалгарсан Samsung брэндийн амжилтын түлхүүр бол яах аргагүй түүний үйлдвэрлэлийн технологи, жил бүрийн тасралтгүй хөгжил дэвшлийг бүх хэрэглэгчдийн хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүндээ шингээж өгдөгөөс үүдэлтэй. Тэр ч бүү хэл Samsung нь 2019 оны бүх загварууд болон 2018 оны шинэ загварууддаа Apple TV аппликэйшн болон AirPlay 2 суурилуулах боломжтой болж Аpple TV-ийн бүх сувгуудыг нэмэлт төхөөрөмжгүйгээр үзэж болох анхны ТВ үйлдвэрлэгч гэдгээ сарын өмнө олон нийтэд зарласан юм.

Жилээс жилд хэрэглэгчдэдээ өгөх бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлж буй Samsung брэндийн ТВ-ийг сонгох шалтгаан тоо томшгүй билээ. Тиймээс хамгийн энгийн бөгөөд хэрэгцээт доорх үзүүлэлтүүдийг онцоллоо.  

Smart TV буюу Ухаалаг телевизор таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

1. Телевизор үзэхийн тулд тоо томшгүй их хөглөрсөн утас, олон төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага ер байхгүй. Сүүлийн үед залуусын дунд трэнд болсон смарт шийдэл бол зүгээр л энгийн минималист байх юм. Энэ нь орчин тойрныг цэвэрхэн, эмх цэгцтэй харагдуулахаас гадна хүний дотоод сэтгэхгүйд ч эерэгээр нөлөөлдөг. Samsung ухаалаг телевизүүд нь яг энэ асуудлыг шийдсэн энгийн эмх цэгцтэй холболтуудыг агуулсан байдаг.

2. Ганц удирдлагаар бүгдийг шийдэх ухаалаг сонголт! Томоохон брэндүүдийн ТВ-д холбогддог бүх төхөөрөмжүүдийг ганц ТВ-ийн удирдлагаараа удирдах боломжтой. Телевизэд холбодог бүхий л төхөөрөмжүүд өөрсдийн гэсэн алсын удирдлагатай байдаг, энэ бүгдийг нэгтгэсэн дан ганц телевизийн тань удирдлага байхад л хангалттай. Мөн blue-ray удирдлага тул 12 метрийн зайнаас хаанаас л бол хаанаас удирдах боломжтойгоос гадна интернэт орчинд voice control буюу дуу таних функцтэй тул удирдалаган дээрээ дарах шаардлагагүйгээр бүгдийг удирдана.

3. Apple TV, Netflix, Youtube, itunes зэрэг бидний сайн мэдэх өдөр тутмын хэрэглээ болсон аппликэйшнууд Smarthub дотор бүгд нэг дор бий. Хүссэн кино нэвтрүүлгүүдээ суваг солин хайх шаардлагагүйгээр дэлхийн мянга мянган шилдэгийн шилдэг контентуудаас сонголтоо хийн оройг тав тухыг мэдэрч сайхан өнгөрүүлэх боломжийг олгосон.

Телевизээ шинэчилэх гэж буй найз нөхөд, хамаатан садан, ажлынхан гээд хэрэгцээтэй хүмүүстэй хамтраад хамгийн сүүлийн үеийн гоёмсог чамин загвартай, өнгө дуу дүрсний гайхамшигийг бодитоор мэдрэх, өргөн сонголттой загваруудыг Samsung-ийн албан ёсны салбар дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой ба 07 сарын 10-аас өмнө 1 ТВ худалдаж авбал 2 дахь нь 50%, 3 дахь нь 25% хөнгөлөлттэйгээр худалдаалж эхэллээ.  Дэлгэрэнгүй мэдээллийг 77011818, Samsung Store Mongolia facebook page хуудаснаас лавлаарай.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ