Арменд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулах санал тавьжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-06-13 17:05 GMT+8

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Армени Улсын парламентын дэд дарга Микаэл Мелкумян тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Арменийн уламжлалт, найрсаг харилцааг хөгжүүлэх, соёл, боловсролын хамтын ажиллагааг сэргээх болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцжээ.

Сайд Д.Цогтбаатар Монголын олон оюутан залуус Ереваны их дээд сургуулиудад суралцаж байсныг онцлоод Монгол, Арменийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд талууд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр орны иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулах саналыг манай талаас тавьж, энэ чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо.

Эх сурвалж: ГХЯ

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ