Рианна ээж болохыг хүсч байна гэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Зууны мэдээ

2019-06-14 09:50 GMT+8

Дуучин Рианна хэзээ ч хувийн амьдралаа ярьдаггүй. Тэрээр хэнтэй зугаалж болзсон, хэнээс харилцаагаа тасалснаа ярьдаг дуучдын нэг биш.  Мөн тайзнаас гадуурх амьдралынхаа талаар ярьдаггүй. Гэхдээ энэ удаа Барбадосын дуучин Рианна энэ журмаа зөрчиж “Interview” сэтгүүлд ярилцлага өгчээ.

Этгээд хэв маягтай дуучин бүсгүй Арабын тэрбумтан Хассан Жамильтай үүсгэсэн харилцаа нь сайн байгаагаас гадна ээж болохыг хүсч байгаагаа ярьсан байна. Рианна, жүжигчин Сара Полсонд энэ тухайгаа хэлсэн аж. Дуучнаас хоёр жил болзож байгаа Арабын тэрбумтанд дурласан талаар нь асуухад тийм гэж хариулжээ. Хэдийгээр Рианна  Хассан Жамильтай ойрын хугацаанд хуримаа хийх эсэхээ батлаагүй ч хүүхэдтэй болохыг их хүсч байна гэв. Энэ ньтүүний хамгийн их хүсч байгаа зүйл гэсэн байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 486 санал өгсөн байна.

Дээшээ