Европын улс орнуудаас Швед, Норвеги, Исландад залуу гэр бүлийг дэмжих бодлого хамгийн сайн хэрэгждэг талаар НҮБ-ын тайланд мэдээлэв.
НҮБ-ын хүүхдийн сан Европын 31 оронд шинээр төрсөн хүүхдүүдийн эцэг эхчүүдэд олгодог цалинтай амралтын хугацаа болон хүүхэд асрах үйлчилгээний хүртээмжтэй байдал зэргийг харьцуулсны үндсэн дээр уг тайланг гаргажээ.
Скандинавын орнуудын дараа Эстон, Португал, Герман, Дани, Словени, Люксембург болон Франц улсууд орж, шилдэг 10-т багтсан байна.
Шинээр мэндэлсэн хүүхдийн ээж Эстонд 85, Унгарт 72, Болгарт 65 долоо хоногийн цалинтай чөлөө авах боломжтой. Эдгээр улсууд Европт хамгийн урт хугацаатай цалинтай амралтыг олгодог орнууд юм. Харин Их Британи Ирланд, Швейцар улсад хамгийн бага цалинтай амралтыг санал болгодог байна. Аавуудын хувьд Португал 12.5, Швед 10.9, Люксембургт 10.4 долоо хоногийн цалинтай чөлөө олгодог нь хамгийн өндөр үзүүлэлт.
“Хүүхдийн тархины хөгжлийг бага насанд нь хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол шийдвэрлэх үе. Эцэг эхчүүдийн хүүхдэдээ зарцуулах цагийг засгийн газраас гаргаж өгөх хэрэгтэй” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн захирал ярьжээ.
Тус сангийн санал болгож буйгаар хүүхдийг төрснөөс хойш нэгдүгээр ангид орох хүртэл эцэг эхэд нь багадаа зургаан сарын цалинтай чөлөө олгох хэрэгтэй аж.
Эх сурвалж: dw.com