Хөвсгөл, Хэнтийд аялал жуулчлал хөгжүүлэх 38 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурав

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-06-14 08:40 GMT+8

Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлал хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийн болон байгаль хамгааллын загвар бий болгох зорилготой, 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өчигдөр гарын үсэг зурлаа.

Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үсэг зурав.

Гадаад жуулчдын тоо хоёр дахин, салбарын орлого хоёр дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. 

Энэ төсөл дархан цаазтай газрын удирдлагыг сайжруулах, аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр АХБ-наас Монголд олгож буй анхны зээлийн санхүүжилт. Энэ санхүүжилт нь эдийн засгийг төрөлжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг бий болгох, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай нягт уялджээ.

Хөвсгөл нуур Монгол орны хамгийн том цэнгэг усны нөөцтэй нуур. Харин Онон-Балжийн байгалийн цогцолбор газар нь Монголын түүхэн удирдагч болох Чингис хааны төрсөн нутаг юм.

Аялал жуулчлалын салбар 2017 онд улсын төсөвт 1.2 тэрбум ам.долларын орлого оруулан, 121,500 ажлын байр бий болгож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11.4 хувийг бүрдүүлсэн. Дээрх төслүүд хэрэгжүүлснээр гадаад жуулчдын тоо хоёр дахин, салбарын орлого хоёр дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. 

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ төслөөр аялагчдыг дэмжихийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн орлого олох боломжийг бий болгоход чиглэсэн орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулна. Түүнчлэн, Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбор, тасалбар түгээх цэг зэрэг аялал жуулчлалын төвүүд байгуулан, дэд бүтцийг шинэчилж, жуулчид болон нутгийн иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө болон хог хаягдлын байгууламжууд суурилуулж, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны менежментийг сайжруулна гэж АХБ-наас мэдээлэв.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 662 санал өгсөн байна.

Дээшээ