Монгол бөхийн нэгэн алдарт мэх-10

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-06-14 13:45 GMT+8

Монгол үндэсний бөхийн барилдаан мэхний баялаг хувилбар, барил тал, барьцны хувилбарууд гээд бусад бөхийн олон төрлийн суурь болохуйц баян сан хөмрөгтэй билээ. Үүний ч үрээр монгол түмнээс төрсөн охид хөвгүүд дэлхийн сонгодог бөхийн төрлүүдэд нэр алдраа цуурайтуулсаар байна. Өнөөдөр тэрхүү баян сан хөмрөгөөс нэгэн гайхамшигтай мэхийг онцлон дурьдах гэж байна.

Хав дөрвөлжин барьцнаас хийдэг онцгой сайхан мэхнүүдийн нэг нь тойгдох юм. Золгооноос гадуур барьсан гараар шуудагнаас ухарч татаад, дотуур барьсан гараараа тэр талын тойгон дээр дарж цээжээр түрж хаяна. Үндэсний бөхийн төрлийн хүн л хийхүйц өвөрмөц мэх юм. Энэ мэхийг Архангай аймгийн Нямбуу заан, Сэлэнгэ аймгийн харьяат улсын заан Д.Гомбодагва нар онцгой хийдэг байжээ. Монгол улсын алдарт дархан аварга Жигжидийн Мөнхбат энэхүү мэхийг нэрд гаргажээ.

Энэ цаг үеийн бөхчүүдээс 2017 оны төрийн наадмын түрүү бөх улсын арслан Цэдэвийн Содномдорж тун самбаатай сайхан хийдэг юм. Улсын уран барилдаант заан Баттулгын Соронзонболд мөн энэ мэхийг хийж харагддаг. Улсын харцага Шүхэртийн Уламбаяр мөн хийнэ. Харцагын дээд удамд тойг Наянтай хэмээх энэхүү мэхийг гаргууд хийдэг бөх байжээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 485 санал өгсөн байна.

Дээшээ