Английн Челси клубын менежер Маурицио Сарри Лондон хотын багийг 1 жил удирдсаны дараа нутаг буцах нь тодорхой боллоо. Түүний Италийн Сери А лигийн босоо аварга Ювэнтус клуб авахаар болжээ. Өнгөрсөн оны 7-р сараас Челсиг удирдаж эхэлсэн тэрээр дасгалжуулагчийн замнал дахь анхны цомоо Английн багтай хамт хүртэж, Европа лигийн аварга цолыг хүртсэн юм.
Тэгвэл түүнийг авахаар Италийн аваргууд Челсигийн удирдлагатай тохиролцоонд хүртсэн бөгөөд тун удахгүй наймааг албан ёсоор зарлах аж. М.Сарригийн Челситэй байгуулсан гэрээ дуусах хугацаа болоогүй тул талууд мөнгөн дүнгээр тохиролцож, энэ шийдэлд хүртсэн байна. Нэг ёсондоо Ювэнтус 60 настай Итали эрийн гэрээг Челсигээс худалдан авч байгаа бөгөөд ойролцоогоор 5 орчим сая фунтээр үнэлэгдсэн байна.
Ийнхүү Итали дасгалжуулагч өөрийн орны хамгийн том клубыг удирдахаар боллоо. Анх 1990-ээд оны эхээр Италийн доод лигээс гараагаа эхэлж байсан түүний хувьд Сери А лигийн Эмполи, Наполи зэрэг клубүүдийг удирдаж байсан удаатай. Тэрээр 29 жилийн дасгалжуулагчийн замналдаа 20 дахь багтаа очиж байгаа нь энэ болжээ.
Г.Баярмөнх