Хоёр зууны зааг үед Завхан нутгаас нэгэн өндөр залуу барилдаж эхэлсэн нь Махгалын Баяржавхлан байв.
Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Аварга” дэвжээ, Монголын Радио Телевизийн бөх хэмээн зарлуулж гарч ирсэн өндөр зэгзгэр нуруутай, өрсөлдөгчийнхөө мэхийг хариулж үлдэхдээ тун ч сайн залууг улсын том цолд мөдхөн хүрнэ дээ хэмээн ахмадууд ярилцаж байсан нь тун ч удахгүй биеллээ олсон. Гэхдээ бас ч “ногоон гэрэл”-ээр цолд хүрсэнгүй. 1999 оны улсын баяр наадамд хоёр давж тухайн үеийн улсын начин О.Одгэрэлд шахаж татуулж өвдөг шороодсон бол 2000 оны наадамд улсын начин Д.Пүрэвсүрэнд мөн л гурвын даваанд унасан юм.
Улсын цолтны барилдаанд их шөвөгт үлдсэн залуу бөх хойш хойшдын барилдаануудад улам бүр хичээж, бэлтгэлээ чамбайруулж барилдах болжээ.
Улсын наадмын дэвжээ хатууг мэдэрч шилдэг начингуудад өвдөг шороодсон ч заал танхимын барилдаануудад тун “зангарагтай үзэж” байлаа. Тухайн үеийн улсын цолтнуудын барилдаанд залуу бөхчүүдээс хэн тогтмол хоёр, гурав давж байна, М.Баяржавхлан л байв. Улсын заан Д.Долгорсүрэн, у.з Ч.Бямбадорж, у.н Ж.Чулуун, у.н Ч.Чулуунбаатар нарыг шороодуулан уран барилдааны шагнал ч авч байв.
Тухайн үеийн “залуучуудын барилдаан” буюу одоогийн аймаг цэргийн цолтны барилдаанд залуу бөх М.Баяржавхлан хоёр ч удаа түрүүлсэн нь түүх болон үлджээ. 1999 оны дөрөвдүгээр сарын дөрөвний Ням гарагт Монгол Бөхийн Өргөөнөө болсон аймаг цэргийн цолтны барилдаанд 128 бөх барилджээ. Энэ барилдаанд эдүгээгийн улсын заан Б.Сайнбаяр, у.ө.и.н Ц.Цогтжаргал, И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, у.н Д.Батбаяр, Б.Бадам-Очир, Д.Пэрэнлэйдорж, Д.Ганбат, Ц.Цэрэнхүү нарын бөхчүүд барилдаж байсан бөгөөд залуу бөх М.Баяржавхлан гурвын даваанд а.з Д.Пэрэнлэйдоржийг давуулж гуядаад, дөрвийн даваанд а.з Т.Ганбаатарыг мөн давуулж гуядаад, тавын даваанд а.а Д.Батбаярыг голлож дайраад, зургаагийн даваанд а.н Ц.Цогтжаргалыг дэгээдэж эргээд, үзүүр түрүүнд Дундговь аймгийн арслан Н.Отгонбаярыг дагуулж мушгиад давж түрүүлсэн байна.
Энэ барилдааны дараахан болсон барилдаанд гурвын даваанд а.н М.Батжаргалтай тунаж унасан байдаг. Эдүгээгийн улсын харцага М.Батжаргал гэдгийг бөх сонирхогчид маань юу эс андах вэ. Энэ үед ямар ч барилдаанд айхтар барилддаг энэ хоёр залуу аймаг цэргийн цолтны барилдааны 3,4-ийн даваанд их олон тунасан гэдэг.
Түрүүлснээсээ яг сарын дараа буюу тавдугаар сарын гурванд болсон барилдаанд мөн түрүүлжээ. Энэхүү барилдааны дөрвийн даваанд а.н Б.Бадам-Очирыг дэгээдэж эргээд, тавын даваанд а.а Д.Энхтайваныг мордож дайраад, зургаагийн даваанд а.а Ц.Цэдэндамбыг мушгиад, үзүүрт ц.а С.Мандахыг дэгээдэж эргээд давж хоёр дахь удаагаа түрүүлсэн байна.
“Аварга”-ын М.Баяржавхлан олон цолтны зүрхэнд шар ус хуруулах болжээ.
Мөн 2000 оны тавдугаар сарын сүүлээр болсон Монгол Улсын Аварга Д.Хадбаатарын дурсгалыг хүндэтгэх “Аваргын хишиг” барилдаан болж энэ барилдаан залуу бөх М.Баяржавхлан гурвын даваанд а.а Б.Шаравдоржийг нохой мордож, дөрөвт у.н Н.Баттулгыг дагуулж мушгиад, тавын даваанд у.н Ш.Лхагвасүрэнг мөн дагуулж мушгиад давснаар их шөвөгт шалгарч “их ирээдүйтэй” гэдгээ дахин нэг нотолсон.
Улсын цолтны барилдаанд их шөвөгт үлдсэн залуу бөх хойш хойшдын барилдаануудад улам бүр хичээж, бэлтгэлээ чамбайруулж барилдах болжээ. Энэ байдал нь түүнд амжилтыг авчирч 12 дугаар сард болсон эм хангамжийн байгууллагын ойн барилдаанд үзүүр булаалдсан байна. Энэ барилдааны хоёрын даваанд у.н С.Дэлгэрбатыг, гурвын даваанд тунасан а.а С.Даваасамбууг тохоход сөрж тонгороод, дөрвийн даваанд улсын залуу арслан А.Сүхбатыг сөрж тахимдан, тав зургаагийн даваанд у.н Н.Түмэннаст, О.Одгэрэл нарыг татаж мордон даваад арслан Д.Мөнх-Эрдэнэд өвдөг шороодон үзүүрлэжээ.
Энэ барилдаанаас хойш “Аварга”-ын М.Баяржавхлан олон цолтны зүрхэнд шар ус хуруулах болжээ. 2001 оны эхээр болсон олон барилдаанд зодоглож у.з Ц.Баярсайхан, у.н Б.Адьяахүү, Б.Батхуяг, До.Ганхуяг, Ш.Лхагвасүрэн нарыг өвдөг шороодуулснаар улсын цолд хүрэх боломж бүрэн дүүрэн гэдгээ бүр ч их нотолсон байна.
82 жилийн ойгоор а.н Т.Энхтуяагаар тав, у.н Ц.Мягмарсүрэнгээр зургаа давж “Монгол Улсын Харцага” хэмээх шинэ цолыг анхлан хүртсэн байна. Долоогийн даваанд өөрийн багш дархан аварга Б.Бат-Эрдэнэд өвдөг шорооджээ.
Зуун эхлээд хамгийн их дуулиан тарьсан наадам бол 2001 оны наадам буюу ардын хувьсгалын 80 жилийн ойн наадам. Энэ наадмаас 17 начин төрж ард түмнийг гайхашруулж байлаа. Залуу бөх М.Баяржавхлан ч мөн одтой барилдаж у.н С.Дэлгэрбат, у.н И.Мөнхбаатар, у.з Ц.Баярсайхан нарыг өвдөг шороодуулан тав давж “Монгол Улсын начин” цолд хүрчээ. Аймгийн цэргийн цол авч амжаагүй байсаар ийн улсын цолд шууд хүрэв. Зургаагийн даваанд зургаан шилдэг залууг хэн ч амлалгүй амжилтын эрэмбээр тунан барилдахад залуу бөх М.Баяржавхлан Сүхбаатар аймгийн арслан Ц.Магалжавтай таарч, барьц сонгуулсан ч дагаж мордоод давснаар “Монгол Улсын Өсөх Идэр начин” цолтой болжээ. Зааны даваанд нутгийн ах Ц.Цэрэнпунцаг заанд унасан байна.
Хойтон жилийн наадмаар дөрөв давж у.з И.Доржсамбууд унав. Түүний хойтон буюу 82 жилийн ойгоор а.н Т.Энхтуяагаар тав, у.н Ц.Мягмарсүрэнгээр зургаа давж “Монгол Улсын Харцага” хэмээх шинэ цолыг анхлан хүртсэн байна. Долоогийн даваанд өөрийн багш дархан аварга Б.Бат-Эрдэнэд өвдөг шорооджээ.
Түүний дараагийн хоёр наадамд төдийлөн амжилттай барилдсангүй, гурав дөрөв даваад унасан байна.
Их Монгол Улсыг байгуулсны 800 жилийн ой буюу ардын хувьсгалын 85 жилийн ойн наадмыг Монгол түмэн сүр дуулиантай тэмдэглэсэн билээ. Наадмын бөхийн барилдаан ч мөн сүр дуулиантай болсон билээ. Энэ наадмаар М.Баяржавхлан у.н С.Эрхэмбаяр, а.а Л.Нямсүрэн, у.н Д.Пүрэвсүрэн, а.а М.Өсөхбаяр, у.з Х.Мөнхбаатар нарыг өвдөг шороодуулан “Монгол Улсын Заан” цолд хүрч байлаа.
Тэр бөхийг давж тэгж цолд хүрлээ гэж бичихэд амархан боловч энэ амжилтыг гаргахад ямар их хөлс хүч, ямар их цаг хугацаа орсныг, ямар хэцүү саад бэрхшээлийг даван туулсныг тэр өөрөө л мэдэх биз ээ.
Хойтон жилийнх нь наадмаар мөн л долоо давж их шөвөгт үлдэн заан цолдоо эзэн хүн гэдгээ түмэнд харуулав. Үүний дараагийн гурван наадмын хоёрт нь шөвгөрч нэгд нь дөрвийн даваанд унажээ.
Заан цол хүртсэнээс хойш таван наадам өнгөрч ардын хувьсгалын 90 жилийн ой эхэллээ. Энэ жил заан М.Баяржавхлан тун ч өнгөтэй барилдаж а.з П.Мөнхбатаар дөрөв, а.а Ё.Эрдэнэжаргалаар тав, а.а Ц.Одбаяраар зургаа, у.а Б.Ганбатаар долоо, у.х Д.Баасандоржоор найм даван үзүүр бөхтэй жаахан хайнгадуу барилдаж унаснаар “Монгол Улсын гарди” хэмээх том цолын эзэн болсон юм. Тэр бөхийг давж тэгж цолд хүрлээ гэж бичихэд амархан боловч энэ амжилтыг гаргахад ямар их хөлс хүч, ямар их цаг хугацаа орсныг, ямар хэцүү саад бэрхшээлийг даван туулсныг тэр өөрөө л мэдэх биз ээ.
Махгалын Баяржавхлан гарьдын гарал нь Завхан аймгийн Баянхайрхан сумынх. Нөмрөг сумынх хэмээн цоллуулдаг гарди маань 80 жилийн их ойгоор зургаа давж “Улсын начин” /тэр үед харцага цол байсан бол начин харцагыг хамтад нь хүртэх байсан./, 85 жилийн ойгоор 7 давж “Улсын заан”, 90 жилийн ойгоор 8 давж “Улсын гарди” цолд хүрсэн содон амжилттай. “Ойн жилийн одтой гарди” хэмээн нэрлэхийн учир энэ буюу.
Т.Түмэндэмбэрэл