Канад улсын цор ганц NBA-ийн баг болон Торонто Рэпторс баг Голдэн Стэйт Уорриорсыг өнөөдрийн тоглолтод 114-110 харьцаатай хожсоноор цувралын харьцааг 4-2-оор тэргүүлэн багийн түүхэндэх анхны аваргын цомоо өргөлөө.
Өнөөдрийн тоглолтод Рэпторс багийн дөрвөн тоглогч 20+ оноо авч Паскал Сиакам болон Кайл Лаври нар 26 оноогоор багаа тэргүүлэн, Кавай Леонард 22 оноо, зургаан самбараас бөмбөг авалт, гурван ашигтай дамжуулалт өгөн аварга авахад багтаа маш том тусыг хүргэсэн юм.
Дайчидыг Клэй Томпсон 30 оноогоор багаа тэргүүлж байсан болов ч тоглолтын гуравдугаар үед өвдөгний чагтан холбоосондоо бэртэл авч хувцас солих өрөөг зорин тоглолтоо өндөрлүүлсэн юм. Андрэ Игуодала 22 оноо, Стэфэн Көрри 21 оноо авч багтаа тус хүргэсэн ч багаараа сайн тоглосон Торонто Рэпторсын өмнө аваргаа хамгаалагчид өвдөг сөхөрсөн юм.
Лигийн зүгээс Торонто Рэпторс багийн довтлогч Кавай Леонардыг финалын үнэ цэнэтэй тоглогч тоглогчоор нэрлэсэн байна. Тэрээр тус цувралд 28.5 оноо, 9.8 самбар, 4.1 ашигтай дамжуулалт дунджилсан байна. Мөн энэ жил Марк Гасол, Кайл Лаври, Сөрж Ибака, Жэрэми Лин, Фрэд Ванвлтийт гээд өмнө аварга авч байгаагүй олон тоглогчид шинээр аваргын цом өргөсөн юм.
Э.Саруултөгс