Азийн аваргууд дэлхийн хандлагыг тодорхойлно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-06-17 13:30 GMT+8

Citigroup Inc-ийн үзэж байгаагаар дэлхийн санхүүгийн ирээдүйг Ази чиглүүлэх бололтой. Нью-Йоркт төвтэй банк даян дэлхийд дижитал хүч нөлөөгөө өргөжүүлэхийн тулд мобайл төлбөр, зээлийн урьдчилсан зөвшөөрөл зэрэг Азид түгээмэл ашигладаг технологи нэвтрүүлэх арга эрэлхийлж байгааг банк хариуцсан тэргүүн Стивен Берд тайлбарлав. Тэрбээр ялангуяа Хятадад нийтлэг ашигладаг мобайл төлбөрийн Alipay аппликэйшнийг онцгойлон авч үзсэн юм.

Ази тивд “Ant Financial зэрэг асар хурдтай өсөн томорч буй санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч нар санхүүгийн амьдралыг зохицуулах иж бүрэн экосистем үүсгэсэн”-ийг Берд Нью-Йорк хотноо CB Insights зохион байгуулсан санхүүгийн технологийн хуралдаан дээр мэдэгдэв. “Алс Дорнодын уриа дуудлага та бидний замыг заана” гэсэн захирлын үг Азийг хэлсэн хэрэг байлаа.

Зээлийн картаар үйлчлүүлэгчдийг банкны бизнест ахиу татан оролцуулахын тулд Citigroup АНУ-д өөрийн гэсэн мобайл аппликэйшн хөгжүүлсэн. Тус банк шинээр гүйлгээний данс нээлгэсэн үйлчлүүлэгчдэд тусгай урамшуулал үзүүлдэг болсны зэрэгцээ аппликэйшнийхээ хэрэглээг сайжруулах зорилгоор дэлхийн нийт үйлчлүүлэгчдээс зөвлөгөө авч байгаа.

Citigroup Америкийн технологийн аваргуудыг ч сонирхож байгаа. “Технологийн аваргууд банк, санхүүгийн салбарт нэвтрэх нь ойлгомжтой зүйл” хэмээн захирал өгүүлсэн юм. Citigroup саяхан зээлийн картын үйлчилгээнд Apple Inc-тэй түншлэхээс зай барьсан нь Купертиногийн компаниас санхүүгийн салбарт нөлөөлөх нөлөөг дутуу үнэлсэн хэрэг биш гэдгийг Берд анхааруулсан юм.

Гаргасан шийдвэртээ хожим амаа барьж болзошгүйг захирал хүлээн зөвшөөрч байлаа. “Дэлхийн зээлийн картын тэргүүлэгч компани болж буйн хувьд биднийг технологийн бүх аваргатай харьцаж байж шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Одоо бидэнд байгаатай харьцуулахад шинэ үйлчилгээний үнэ цэн юу юм. Бидний портфельд үнэ цэнтэй юу нэмж чадах вэ, эн тэргүүнд алийг нь тавих вэ зэргийг тооцох ёстой" хэмээн захирал тайлбарлав.

Женнифер Суране

 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ