Химийн багш эмийн компани байгуулаад $7.9 тэрбумыг олжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-06-16 12:40 GMT+8

Хатагтай Зон Хиужиан химийн багшийн ажлаа орхиж, эмийн бизнес эрхэлсэн нь өндөр ашиг авчрав. Түүний үндэсэлсэн Hansoh Pharmaceuticals компани сэтгэцийн эмийн үйлдвэрлэлээр Хятадад тэргүүлж, Хонконгийн бирж дээр хувьцаагаа гаргах гэж байна. Одоо 10.4 тэрбум ам.долларын үнэлгээтэй Зоны эзэмшилд 68 хувийн багц бий. Энэ нь 7.9 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ гэж Bloomberg-ийн тэрбумтны индекс тооцжээ.

58 настай бизнесмен эмэгтэй гэр бүл дотроо хамгийн баян хүн биш. Түүний нөхөр 60 настай Сун Пиаоянг хорт хавдрын эсрэг эм үйлдвэрлэдэг Hengrui Medicine компанийнхаа ачаар 9.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон юм. Тус компани 20 жилийн өмнө Шанхайн хөрөнгийн биржид гарснаас хойш хувьцааных нь үнэ 16300 хувь өсөөд буй. Тэд дэлхийн хамгийн баян эм үйлдвэрлэгч гэр бүлүүдтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрлээ. Тухайлбал, опиойдын худалдаагаар баяжсан Саклерийнхэн болон Швейцарын Бертареллийн гэр бүлтэй эн зэрэгцэж байна.

58 настай бизнесмен эмэгтэй гэр бүл дотроо хамгийн баян хүн биш. Түүний нөхөр 60 настай Сун Пиаоянг хорт хавдрын эсрэг эм үйлдвэрлэдэг Hengrui Medicine компанийнхаа ачаар 9.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон юм.

Эрүүл мэндийн зардал 2014 онд Хятадад 3.5 их наяд юань байсан бол өнгөрсөн онд 5.9 их наядад хүрсэн ба 2023 онд 9.4 их наяд болох төлөвтэй байгааг Hansoh компанийн танилцуулгад дурджээ. IPO хийсний дараа Зон хатагтай Хятадын гурав дахь баян эмэгтэй болж магадгүй. Одоо үл хөдлөхийн аварга компаниуд Country Garden­ы босс Ян Хуян, Longfer-ын захирал Ву Яжун нар тус бүр 21.4 ба 9.9 тэрбум ам.долларын хөрөнгөөр жагсаалтын эхэнд бичигддэг.

Зон 1982 онд Жиансу их сургуулийг химичийн мэргэжлээр төгсөөд 1990-ээд оны эхээр Лианунган хотын дунд сургуульд багшилж байсан гэж Бүх Хятадын эмэгтэйчүүдийн сангийн вэб хуудсанд бичсэн байна. Тэрээр 1995 онд Hansoh компаниа байгуулжээ. Танилцуулгад бичсэнээр эднийх эмчилгээний зургаан үндсэн төрлөөр судалгаа хийж, эм үйлдвэрлэн 2018 онд ашгаа 1.9 тэрбум юаньд хүргэсэн нь өм­ нөх оноос 18 хувь өссөн байна. ICBC International судалгааны фирмийн шинжээч Жан Жиалин “Бусдаас түрүүлэн түгээмэл эм гаргах судалгаанд төвлөрч байгаа хуучны эмийн томоохон компаниудын стратеги юм” хэмээн Hansoh-ыг тодорхойлов.

Hansoh-ын гол хөрөнгө оруулагч нь Сингапурын үндэсний баялгийн сан, GIC Pte, Hillhouse Capital зэрэг Азийн томоохон хувьцаа худалдан авагчид байгаа нь даваа гарагт хийх IPO­д нийтийн анхаарлыг татаж байна. Түүнчлэн Hengrui Medicine группийн урьдын амжилт Hansoh­д хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж магадгүй юм.

Bloomberg­ийн шинжээч Миа Хе “Hengrui ба Hansoh хоёр ялангуяа судалгаа хөгжүүлэлт, түгээлтэд хүч хавсарч байгаа нь бусад тоглогчдоос давуу байдал үүсгэнэ” хэмээн дүгнэсэн байна.

Венус Фен

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 263 санал өгсөн байна.

Дээшээ