Сумын сургуулиудад чиглэсэн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-06-14 15:04 GMT+8

Мобиком Корпораци ХХК болон Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага хамтран “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. 

2014 онд хэрэгжүүлж эхэлсэн уг төслийн үр дүнд өдгөө 80 сумын 54’000 хүүхэд багачууд эрүүл ахуйн шаардлага хангасан,  байнгын халуун хүйтэн ус, усан татуурга бүхий боловсон ариун цэврийн байгууламж ашиглах боломжтой болжээ.

Дөнгөж сургуульд орж байгаа 6 настнуудын хувьд хөдөө орон нутгийн тэр дундаа сумын сургуульд өвлийн хүйтэнд гадаа гарч бие засах, эрэгтэй эмэгтэй ангилалгүй нэгэн зэрэг орох гээд маш олон эмзэг асуудлууд хөндөгддөг байна. Угтаа бол манай улсын үндсэн хуульд “Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй” гэж заасан байдаг. Гэвч монгол орны 329 сумын дийлэнх хэсэгт буюу 200 гаруйд нь амьдарч байгаа хүүхэд багачууд хуулиар заасан энэ эрхээ эдэлж чадахгүй байгаа юм.

Түүнчлэн энэхүү төсөл нь дан ганц хүүхдэд чиглэхээс гадна монгол орны ирээдүйд чухал ач холбогдолтой. Учир нь модон жорлон нь хөрсний бохирдол үүсгэж, дулааны улиралд эвгүй бохир үнэр гаргах зэрэг асуудалтай байдаг.

Эдгээр тулгамдсан асуудлыг дээрх 2 байгууллага олж харан, гарах гарц шийдлийг боловсруулж “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах төсөл” –өө анх санаачилсан байна.

Мобиком Корпорацийн хамт олны зүгээс Нийгмийн хариуцлагын бодлого чиглэлийнхээ хүрээнд Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлдэг явдалд туйлын бахархалтай байдаг бөгөөд цаашид төслийг үргэлжлүүлэн хамтран ажиллах болсондоо талархалтай байгаагаа илэрхийллээ.

Мобиком Корпораци ХХК нь 2014 оноос Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтран “Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ”, “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 5 жилийн хугацаанд зөвхөн эдгээр төсөлд 7 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 260 санал өгсөн байна.

Дээшээ