Хятадад үерийн гамшгийн улмаас 61 хүн амиа алджээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-06-14 15:30 GMT+8

Хятадын өмнөд болон төвийн нутгаар хүчтэй аадар бороо орж үер буусны улмаас 61 хүн амиа алджээ. Мөн 356 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын аврах албаны эрх баригчид мэдээллээ.

Үерийн улмаас 9300 байшин барилга нурж, 3.71 сая га газар тариалан сүйдэж, 13.35 сая юанийн (1.93 тэрбум ам.доллар) эдийн засгийн хохирол учирсан талаар БНХАУ-ын Онцгой байдлын яамнаас өчигдөр мэдэгдэв.

Онцгой байдлын албан хаагчид үерийн уснаас 4300 хүнийг аварч чадсан байна. Зуны улиралд Хятадын хойд нутгаар гантай, урд хэсгээр үертэй байна. Энэ жил тус улсын хойд хэсгээр бага хэмжээний хур тунадас орох бол Шар мөрний дагуу аадар бороо орж, үер буух төлөвтэй байгааг Онцгой байдлын яамнаас анхааруулжээ.

Эх сурвалж: Aljazeera.com

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 257 санал өгсөн байна.

Дээшээ