Huawei: Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон улсад их хэмжээний хөрөнгө оруулна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-06-15 12:15 GMT+8

“Huawei Technologies” компани үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн улс оронд их хэмжээгээр хөрөнгө оруулахаа мэдэгдлээ. 

АНУ-ын хоригтой холбоотойгоор дэлхий дахинд 5G технологи нэвтрүүлэхэд хүндрэл үүснэ гэж “Huawei” компани үзэж байгаа юм. Тус компанийн маркетинг хариуцсан дэд Ерөнхийлөгч Андрью Виллиамсон "Хэдийгээр компанитай хамтран ажиллахад амаргүй үе хэдий ч хамтрагч нарт маш ашигтай байх болно" хэмээн онцолсон байна. “5G системийн дэд бүтэц дэх өрсөлдөөнийг хязгаарласнаар асар их зардал гарна. Тиймээс улс орнууд үндэсний аюулгүй байдалд тулгарах эрсдэлийг бууруулахын тулд зардлыг чухалчилж зайлшгүй шийдвэрлэх ёстой” гэж “Huawei” компанийн төлөөлөл байр сууриа илэрхийлсэн байна.

Б.Төгсбилиг

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 257 санал өгсөн байна.

Дээшээ