Гэр бүлдээ таагүй зан авир гаргадаг, хүчирхийлэл үйлддэг байсан ч засарсан, бусдад үлгэр болохуйц хүнийг бид эрэлхийлж байлаа. Ингээд хүмүүстэй уулзаж явахдаа нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хүнтэй танилцсан юм.
Тэрбээр “Би хайж байгаа хүн чинь мөн эсэхийг мэдэхгүй байна. Эхнэр хүүхдэдээ гар хүрч, бие махбодийн хүчирхийлэл бол би үйлдэж байгаагүй. Харин архи ууж, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж байсан гэвэл тохирох байх. Та бүхний ажилд хэрэг болно гэвэл ах нь ярихад татгалзах юмгүй” хэмээн өөрийн амьдралын талаар нээлттэй ярьсан юм.
Тэрбээр төрийн ажил хийдэг, сайхан амьдралтай явсан ч архинд ороод, гэр бүлийнхэн нь орхин явж, гудамжинд шуудай үүрээд алхах хүртлээ доройтож явсан үе ч байсан тухайгаа хуучилсан билээ.
Түүний амьдрал, үзэж туулсан бүхэн уншигч танд нэгийг бодогдуулах биз ээ.
ЭХНЭР ХҮҮХДҮҮД МААНЬ НАДГҮЙГЭЭР 16 ЖИЛ АМЬДАРСАН
2003 онд эхнэр хүүхдүүд хаяад явсан. Тэр үед бүр ч хөл толгойгоо алдаж, таван төгрөг олох юм бол архинд өгчихдөг байлаа. 10 жил ийм байдалтай яваад 2013 онд “Ер нь больё” гэж шийдсэн.
-Та өөрийнхөө үзэж туулсан амьдралаас ярихгүй юу?
-Ах нь дээд боловсролтой, 21 настайдаа төрд ажиллаж эхэлсэн. Цагдаа, төр захиргаа, хорих байгууллагад ажиллаж байсан хүн. Гурван хүүхэдтэй, хүүхдүүд маань тус тусын амьдралаа хөөцгөөсөн. Одоогоор архины хамааралтай орон гэргүй эрчүүдэд тусалж, тэднийг байрлуулж, архинаас гарахад нь дэмжлэг үзүүлдэг төрийн бус байгууллагад захирлаар ажиллаж байна.
Залуудаа сайхан ажил хийж явсан. Монголчууд сайн яваа нэгнийхээ сайхан чанарыг нь хямд төсрөөр ашиглахын тулд архи өгдөг. Энэ маш муу чанар. 100 гр л архи байвал цаашаа хөл жолоогүй болтлоо уудаг над мэтийн хүмүүс амьдралаа алддаг юм. Тааруулаад уугаад зохицуулаад явж чаддаг хүмүүс байдаг л байх.
Гэхдээ архи уугаад сайн болсон түүх байхгүй. Би бас тэр замаар явсан. Хүмүүс ганц нэг юман дээр дэмжлэг авах, нэг бол миний найзын хүрээлэл дотор орж ирэх зэргээр архи барьж ирнэ. Сүүлдээ олширч байлаа. Тэр болгонд би бардаад “Би чадаж байна” гэсэн бодол төрж, нэг мэдэхэд өөрөө хүлээн зөвшөөрөхгүй явсаар эцсийн эцэст эхнэр хүүхэд хаяад явсан даа.
2003 онд эхнэр хүүхдүүд хаяад явсан. Тэр үед бүр ч хөл толгойгоо алдаж, таван төгрөг олох юм бол архинд өгчихдөг байлаа. 10 жил ийм байдалтай яваад 2013 онд “Ер нь больё” гэж шийдсэн. Хүнд ойлгодог цаг хугацаа байдаг юм билээ. Тэр цаг хугацааг алдахгүй байх хэрэгтэй. Түүнээс хойш зургаан жил архинаас хол явж байна.
-2003 онд танай гэрийнхэн орхиод явсан гэлээ. Орхиж явах болсон шалтгааныг та юу гэж боддог вэ. Та гэрийнхэндээ ямар зан авир гаргадаг байсан юм бэ?
-Амьдрал сайхан байх үед манайх аймгийн төвд, одоогийн залуусын ойлголтоор хауст амьдран, унах унаатай, бүх юм боломжтой байсан. 1999 онд нурууны хүнд бэртэл аваад хэвтэрт орж, группын хүн болоод төр засгийн ажил байхгүй, амьдрал ерөнхийдөө уруудах зүг рүүгээ явж эхэлсэн.
Сайхан хашаа байшингаа зарж үрээд хот руу нүүж, айлын хөлсний байранд амьдарлаа. Хотод ирээд хөл алдсан. Би ажилгүй, өглөө гараад орой ирдэг. Орой хоол ундны юм зохицуулж ирнэ. Заримдаа согтуу ирнэ. Ингээд сайхан байсан айлын амьдрал өдөр хоногийг өнгөрөөх хэмжээний болж, автобусны мөнгөө арайхийн залгуулах хэмжээний болсон. Ингээд ирэхээр энэ хүн ер нь цаашдаа биднийг авч явахгүй юм байна гэж бодсон байх.
Түүнээс биш би агсам согтуу тавьж, эд хогшлоо шидээд, эхнэр хүүхдүүдээ зоддог байгаагүй. Хэдий тийм байгаагүй ч хүн хуучны амьдралаа санагалздаг байхгүй юу. Энэ хүн ахиад хэзээ ч өмнөх шигээ байж чадахгүй юм байна гэх ойлголт төрсөн байх. Тэгээд л эртхэн шиг замаа хөөе гээд явсан байх гэж боддог.
Тэр үед л ухаарах ёстой байж гэж боддог. Түүнээс биш би мөнхийн л ширээний ард суугаад, машинаар хүргүүлж, бусдаар асуудлаа шийдүүлж явах юм шиг ойлгож байсан.
-Та харамсдаг уу?
-Харамсах ч одоо юу байх вэ дээ. Эртхэн шиг энэ архи гээч юмны асуудалтай гэдгээ зөвшөөрөх байж л гэж боддог. Хажуудах хань маань ч, ах дүү хамаатан садан ч “Наад архиа боль оо ” гэж зөндөө л хэлж байсан. Гэтэл би “Би та нарыг хооллож ундалж байна. Надаас өөр юу шаардаад байгаа юм? Би гэр орныхоо юмаа авч гараад ууж байна уу? Намайг хүн дайллаа” гэх маягаар бэлэн хариулт хэлдэг байлаа.
Охин маань календарь дээр улаанаар чагтлаад тэмдэглэчихсэн байсан. Тэгээд “Энэ яагаад календарь дээр эрээчээд хаячихдаг юм?” гээд хэрүүл хийсэн чинь “Таны эрүүл байсан өдрийг чагтлаагүй байгаа” гэсэн.
-Эрүүл байсан өдөр нь цөөхөн байсан уу?
-Харин тийм. Тэр үед л ухаарах ёстой байж гэж боддог. Түүнээс биш би мөнхийн л ширээний ард суугаад, машинаар хүргүүлж, бусдаар асуудлаа шийдүүлж явах юм шиг ойлгож байсан байхгүй юу. Бүх юм цаг хугацаатай. Бүх юм эхлэл төгсгөлтэй байдаг.
-Хүн уруудаад явахад найз нөхдийн чанар танигддаг гэж ярьдаг шүү дээ. Ер нь найзуудын харилцаа ямар болж байсан бол?
-“Найз аа, нааш ир” гээд л хол явж байхад утасдаад л, манайхаар оч гээд урьж зална. Машин дотор нэг шил юм барьж орж ирээд хуваагаад уух гэнэ. Ийм л хүмүүсийг би миний найз гэж бодож явсан. Гэхдээ тэд ерөөсөө найз биш. Зүгээр л замын хань байж. Архины асуудал хүндрээд, бие хаа өвдөөд группт ороод ирэхийн цагт бага багаар холбоо тасарна. Гэхдээ надаас зүүгдээд явдаг байсан хэрэггүй юмнууд өөрсдөө салаад явчихсан байхгүй юу. Ингээд тоотой, чанартай хэд нь үлдсэн. Тэгж үлдсэн хэдэн найз нартаа би одоо ч үнэнч.
-Таны эхнэр юу хийж байсан бэ?
-Аймагт байхад би группт орчихсон байлаа. Эхнэрийн ажилладаг байгууллага нь орон тоогоо цомхотгочихсон. Хоёулаа жижиг сажиг юм хийгээд яаж ийж байгаад хоёр жилийг авсан л даа. 2002 онд хотод орж ирээд нэг жил л хамт байсан. Энэ хооронд эхнэр хувийн компанид ажил хийж байсан. Би ч зүгээр суугаагүй. Нэг хувийн компанид менежер хийгээд сардаа хэдэн төгрөг авдаг, тэрийгээ байрны мөнгөнд төлж, эхнэр хүүхдийнхээ хоол ундыг залгуулдаг ийм хэмжээнд л байсан.
Хүн л юм болохоор намайг яагаад хаяад явсан юм бол доо гэж боддог байхгүй юу.
-Та өөрийгөө буруутгадаг уу?
-Буруутгана л даа. Анхнаасаа архи гээч зүйлтэй тааралдаад бардам байгаагүй бол ингэж явахгүй байсан. Зарим айлын эхнэр хүүхдүүд нөхөр нь насаараа архи уусаар байхад нь чирж явсаар байдаг. Хүн л юм болохоор намайг яагаад хаяад явсан юм бол доо гэж боддог байхгүй юу. Түүнээс биш тэд маань заавал намайг чирж явах шаардлага байгаагүй. Тэд бас л хүн юм чинь согтуу хүн өдөр бүр хажууд нь байна гэдэг маш их стресстэй асуудал. Тэрийг одоо би биеэрээ мэдэрч байна.
Энэ төвд дандаа архинаас хамааралтай хүмүүс байдаг учир тэдэнтэй байнга ярилцдаг, ар гэрийхэнтэй нь холбоотой байдаг, хүмүүсийн ууж, дуулж, уйлж, зовлон жаргалаа ярьж байгаа бүгдийг л сонсож байна. Энэ утгаараа би өөрийгөө агуу тэнэг байсан байна гэдгийг ухаардаг. Одоо мэдлээ гээд яах вэ дээ, миний хувьд нэгэнтээ оройтсон.
БУСДЫН ЯРИАГ СОНСДОГГҮЙ БАЙХ НЬ ХҮЧИРХИЙЛЭЛ
-Уудаг хүнтэй хамт амьдрах хэцүү байна гэж гэрийнхэн нь танд хэлдэг байв уу?
-Бид хоёрын ярианы сэдэв чинь хүчирхийлэл шүү дээ. Би хүүхдүүдээ юм яриулдаггүй байсан юм. Тэр нь сэтгэл санааны хүчирхийлэл байсан. Охиноо дөнгөж зургаа, долоодугаар ангид байхад библи бариад ороод ирэхэд нь “Хэнд хэрэгтэй юм. Наад хогоо гаргаж хая. Дахиад миний нүдэнд ийм юм битгий харуулаарай” гэж загнаад хаяулж байсан. Ингэснээр би хүүхдийн хүнд итгэх итгэлийг нь шууд хүчирхийлж зогсоож байсан байгаа юм.
Эд хөрөнгөө зарж үгүй хийх, авсан цалингаа өгөх ёстой хүндээ өгөхгүй, олсон хэдэн төгрөгөөрөө ууж яваад байх юм бол энэ нь эдийн засгийн хүчирхийлэл болно
Тэгээд архины талаар ярих гэхээр “Тэгвэл болихгүй юу. Албатай юм уу” гэх байдлаар хариу өгдөг. Гэрийнхнийхээ хэлэхийг хүлээж авдаггүй байсан.
Бусдын яриаг сонсдоггүй байх чинь өөрөө хүчирхийлэл. Нийгэмд ч, гэр бүлд ч тэр. Хүн зөв ч, буруу ч ярьж болно. Тэр бүрийг сонсохгүй чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд байна гэдэг чинь нэг төрлийн хүчирхийлэл юм гэдгийг одоо л ойлгож байна.
-Сэтгэл санааны хүчирхийлэлд байнга архи уух, гэр орныхоо эд хогшлыг зарж уух, үг хэлээр доромжлох, үг хэлүүлэхгүй байх зэрэг ордог юм билээ.
-Тийм. Жишээ нь, хүүхэд орж ирээд л зурагт үзэх гэж байхад нь удирдлагаа булааж аваад л “Наад мөнгийг чинь би төлдөг юм, хэрэгтэй хэрэггүй зүйлд цахилгаан зарцуулаад ядаргаатай юм” гэнэ. Тэр ч бас хүчирхийлэл байхгүй юу.
Эд хөрөнгөө зарж үгүй хийгээд л авсан цалингаа өгөх ёстой хүндээ өгөхгүй, олсон хэдэн төгрөгөөрөө ууж яваад байх юм бол энэ нь эдийн засгийн материаллаг хүчирхийлэл болоод явчихаж байгаа юм. Заавал бэлгийн хүчирхийлэл, цохиж авч байж биеийн хүчирхийлэл болдог юм биш.
ШУУДАЙ ҮҮРЧ ЯВАХДАА ХАМТ ЯВАА ХҮНДЭЭ САЙХАН АМЬДРАЛТАЙ БАЙСНАА ЯРИХАД ИТГЭДЭГГҮЙ
-2013 онд яг юу тохиолдсон юм бэ. Танд хүн ойлгуулав уу эсвэл өөрөө шийдчихэв үү?
-Архи уугаад яваад байгаа хүмүүс ууж байгаад л үхье гэж боддоггүй байхгүй юу. Тэд “Архинаас гарах юм сан, энийг уугаад л больё, маргааш уухгүй ээ” гээд л ярьдаг. Маргааш нь мөн л уудаг. Тиймээс хэн нэгэн бусдын туслалцаа зайлшгүй хэрэгтэй байдаг юм. Надтай хамт ажиллаж байсан нэг залуу 2013 онд тааралдаад “Та ингэж болохгүй ээ. Танд туслах нэг газар байна. Зааж өгье” гээд одоо миний ажиллаж байгаа төвд хүргэж өгсөн юм.
Энэ төвд дөрвөн сар суралцсаны дараа надад ажиллах санал тавилаа. Хэсэг ажиллаад албан тушаал дэвшээд нярав болоод, бага багаар дээшлээд л байлаа. 2016 онд бие даагаад өөрийн төвийг байгуулсан ч түрээсийн байранд байсны зэрэгцээ орон гэргүй хүмүүсийг хооллож ундлах мөнгө санхүү хүндрэлтэй байснаас үйл ажиллагаагаа зогсоосон.
Ингээд одоогийн ажиллаж байгаа газрын маань эзэн надтай уулзаад “Манай төв шинэ байшинтай болсон. Гэтэл ажиллах мэдлэг туршлагатай хүн алга. Хамтарч ажиллая” гэсэн санал тавьсан юм. Ингээд надад итгээд, хоёр жил ямар ч санаа зовох зүйлгүйгээр бусдын төлөө зөвхөн ажлаа хийгээд явах боломжийг олгосон. Энэ хүмүүст их талархаж явдаг.
Хүмүүс “Чи архинаас гарчихсан юм чинь эргээд эхнэр хүүхэдтэйгээ нийлээд амьдралаа аваад яваач” гэдэг ч...
-2013 онд та хэдэн настай байсан бэ?
-53-тай байсан. Би 43 настай байхдаа хотод орж ирсэн байхгүй юу.
-Хүн архиа хаяад ирэхээр гэр бүлийн харилцаа, эдийн засаг, нийгмийн харилцаа гээд хувь хүн талаасаа ч гэсэн маш их өөрчлөлт гардаг байх л даа. Таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Би одоо эхнэрийнхээ утасны дугаарыг мэдэхээс цаашгүй. Би бусад хүмүүсийг хайрлаад, гаргасан алдааг нь уучлаад ойлголцоод явж чадаж байгаа мөртлөө хоёр том хүүхэд, эхнэрээ уучилж чадахгүй л байгаа юм. Намайг орхиод явахад манай том хүүхдүүд 20 гарсан байсан. Тухайн үед би тэдэнтэй тааралдсан бол юу ч хийхэд бэлэн байлаа. Тааралдаагүй нь тэдний ч, миний ч аз юм даа. Тухайн үед тэгж заналхийлж байсан бол одоо тэр бодол ор сураггүй алга болсон. Би хаана ч яаж ч тааралдсан хүүхдүүдтэйгээ уулздаг. Эхнэртэйгээ нэг удаа тааралдсан. Одоо тэгж бодохоо больсон учраас мэндлээд таван үг сольчих хэмжээний болсон.
Хүмүүс “Чи архинаас гарчихсан юм чинь эргээд эхнэр хүүхэдтэйгээ нийлээд амьдралаа аваад яваач” гэдэг. Хэчнээн архины асуудлаасаа ангижирсан ч өнөөх хорин хоёр гуравтайдаа танилцаж байсан анхных шигээ байхгүй байх. Архи уудаггүй болчихсон юм чинь сайхан болох байх гээд эргээд ирлээ ч айл өрхөд ямар нэг асуудал заавал байдаг. Асуудал гарахад миний амнаас гарах үг бэлэн. Тэндээс хэрүүл үүснэ. Хэрүүл гарвал юу болохыг мэдэхгүй.
Тийм учраас би тэр тухай нэг их сонирхдоггүй. Тэр хүмүүс надгүйгээр 16 жил амьдарч чадсан. Би бас тэдэнгүйгээр гудамжинд юм үүрээд явж байхдаа хүртэл амьдраад ирсэн. Тэгэхээр мөр мөрөөрөө явах нь зөв гэж боддог. Архины асуудлаа шийдчихээд амьдралаа сэргээгээд авч яваа хүмүүс зөндөө байдаг л юм. Гэхдээ харж байхад сайхан болоод явж байснаа л эргээд унаж тусаад ирдэг. Яасан гэхээр учраа ололцсонгүй гэнэ. Тэр нь хүмүүсийн бас нэг унах шалтгаан болоод байж магадгүй гэж дотроо бодож явдаг юм.
-Та шуудай үүрээд явж байсан тухайгаа ярилаа. Тэр үед юу хийж байсан бэ. Тэгж явахдаа сайхан амьдралтай байснаа боддог байв уу?
-Өглөө гараад архи уугаад л явна. Надад бичиг баримт ч байхгүй болохоор ажил хийх ч боломжгүй. Удаан хугацаанд ингээд явчихаар нүүр царай, хувцас ямар байх нь ойлгомжтой. Хэнтэй ч харьцахын аргагүй болчихдог. Тэгээд аргагүйн эрхэнд шуудай үүрээд голоо зогоогоод явдаг байсан. Тэр үед бол дурсамж л байж дээ. Урьд нь сайхан амьдарч байснаа хамт яваа хүндээ ярина. Тэгэхэд зарим нэг нь итгэнэ, зарим нь итгэхгүй.
-Одоо та ач зээтэй юу. Уулзаж байна уу?
-Таван хүүхэд байна аа. Байнга юм бичиж чадахгүй дээ. Би чинь одоо өөрөө энэ хүмүүстэйгээ зууралдаад гадагшаа гарах завгүй л байдаг юм.
БИ ӨӨРИЙГӨӨ ХҮН БОЛГОХ ГЭЖ ЗУРГААН ЖИЛ ЗАРЦУУЛЖ БАЙНА
-Та дээд боловсролтой, цагдаа, төр захиргаа, хорих байгууллагад ажиллаж байсан хүн. Таны захирал нь хийдэг төрийн бус байгууллага хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт авчирч байна вэ?
-Манайх дэлхийн 150 оронд төвтэй Америкийн томоохон байгууллагын Монгол дахь салбар гэж явдаг. Манай төв тэр байгууллагаас хийдэг сургалтыг Монголын хөрсөнд буулгаж заадаг юм. Энэ хичээлээр дамжуулаад хүмүүсийн амьдралын гүн рүү ортол ойлголт өгдөг л дөө.
Гэхдээ 100 хүн ирснээс 50 нь сайхан болоод бидний зорилго биеллээ олж байна гэж хэлэхэд хэцүү. Аравны нэг нь үр дүнд хүрч байвал бидний ажил хүнд хүрч байна гэж дүгнэдэг.
Би өөрөө хөлөө олох гэж их л олон жил явсан хүн шүү дээ. Одоо амьдралыг таньж мэдээд, хаашаа явах зүгээ олчихоод байна.
Энэ төвд ажиллаад би хоёр жил болж байна. Урьд нь үүнтэй адил үйл ажиллагаатай төвийг гурван жил ажиллуулсан. Энэ хугацаанд 300 гаруй хүн манай байгууллагаар дамжсан.
Тэдэн дунд эргэж холбогдоод “Амьдрал сайхан болчихсон” гэж мессеж бичдэг, ирж уулздаг, энэ төвд байгаа хүмүүст чадлынхаа хэмжээгээр тусалдаг хүмүүс бий. Тэр хүмүүсээ сайн сайхан яваад нь, эргээд бусдыг гэсэн сэтгэл гаргаж байгаад нь их баярладаг. Үнэхээр унаж тусаад эргэж босож чадахгүй яваа хүмүүс ч байна.
-Байгууллагаа та яаж санхүүжүүлдэг вэ?
-Өөрөө бас ажил төрөл хийнэ. Оргүй хоосон зүйл бол байхгүй. Гадна дотны ахан дүүсийн тусламж дэмжлэг байна. Ямар арга зам байна тэрийг л хайна. Гуйхыг нь гуйна, олохыг нь олно, хөдөлмөр хийнэ гээд л олон зүйлсийг хийж үзэж байна.
-Танай төвд ирсэн хүмүүс юу ярьдаг юм бэ. Яагаад амьдралаа дээш татаж авч чадахгүй байна вэ?
-Ингэж яваа хүмүүсийн бие сэтгэлийн бүхий л зовлонг би мэднэ. Хүмүүс “За энэ дуртайдаа л ингэж явж байгаа, хохь нь. Залуу хүн ажил хийгээд явж байхгүй хэн байг гэсэн юм” гэж хэлдэг. Гэвч тэр хүн бие хаа нь залуу, чадалтай байж болох ч үнэндээ боловсролгүй, мэргэжилгүй, мэргэшээгүй байдаг. Үсрээд л нэг барилгын туслахаар хэдэн сар ажиллана. Тийм хүмүүсийг нийгмээрээ элэг барьдаг. Баахан ажил хийлгээд цалинг нь өгөхгүй явуулчихна. Хаана хандахаа, шүүхдэх заргалдахаа ч мэдэхгүй хохирдог.
Эсвэл бага цалин өгнө. Тэрүүгээрээ өдөр хоногийн хоолны мөнгө болгоод л оройдоо нэг шил архиа уугаад л явж байдаг. Ингээд өөдөлж чаддаггүй. Тийм учраас хүмүүсийг амьдралд хөлөө олоход нь тусалж, би хувь нэмрээ оруулах хэрэгтэй юм байна гэж ойлгосон.

Манайх хүний зүрх сэтгэл, оюун ухаанд нь л нөлөөлөхийг эрмэлздэг. Нэг үгээр хэлбэл эмчилгээ хийж байна л даа.
-Архинд орсон нэгнээ татаж гаргаж авахад хэцүү гэдэг. Танай сургалтаар архинаас яаж гарч байна вэ?
-Манайх хүний зүрх сэтгэл, оюун ухаанд нь л нөлөөлөхийг эрмэлздэг. Нэг үгээр хэлбэл эмчилгээ хийж байна л даа. Тэрнээс биш бие хаад нь ямар нэг тариа хийдэггүй, эм өгдөггүй.
Хамгийн түрүүнд тухайн хүн “Би архичин болчихож” гэдгээ зөвшөөрөх хэрэгтэй. Ингэж хүлээн зөвшөөрөөгүй хүн манайд ирээд хэрэггүй. “Би үнэхээр архины асуудалтай, энэ асуудлаа өөрөө шийдэж чадахгүй нь. Надад бусдын туслалцаа хэрэгтэй байна” гэдгээ хүлээн зөвшөөрсөн хүн л эхний алхмаа хийж, цаашдаа өөрийгөө өөрчилж чадна гэдэг итгэл найдвар бий болдог.
-Архи уудаг хүмүүсийн дунд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүс бий. Тэд архиа хаяснаар зан үйл авир нь өөрчлөгддөг үү?
-Архи хүнийг хүн биш болгодог. Жишээ нь, би өөрийгөө хүн болгох гэж зургаан жил зарцуулж байна. Архи хүний сэтгэцэд нөлөөлдөг. Хүний бүхий л муу муухай араншинг нэг дор цуглуулж чаддаг юм.
Архины асуудлаа шийдсэнээр тэр олон хуримтлагдсан муухай юмнууд бага багаар арилаад явна. Гэхдээ гурван жил хүртэлх хугацаанд асуудалтай. Гурван жилээс дээш хугацаагаар уухгүй яваад ирэхээр л ойр дотны хүмүүсийн итгэл нь нэмэгддэг байхгүй юу.
Эхэндээ хэзээ уучихаад ороод ирэх бол гэсэн айдас ар гэрийнхэн, найз нөхөд, хамаатан садан бүгдэд нь байдаг. Гэтэл одоо л нэг юм намайг бүрэн зөвшөөрч эхэлж байна шүү дээ. Зургаан жил болж байж л намайг энэ хүн юу ч болсон уучихаад ирэхгүй гэдэг ойлголттой болчихсон байна. Амьдрал баян шүү дээ.
-Өөрийгөө засаад авах насны залуучууд ч олон байгаа шүү дээ. Тэдэнд та оройтоогүй шүү гэж хэлдэг үү?
-Нэг хоногийн өмнө ч гэсэн ухаарах хэрэгтэй. Нэг хоногийн өмнө ухаараад чигээрээ явж болох байсан тэр хоногийг алдаад буруу замаар явж болно. Өөрт ирж байгаа боломжийг сайхан ашиглаад аятайхан амьдарч болох байсан ч өөрийнхөөрөө зүтгээд, архиа уусаар байгаад үхлийн хаалга татсан гурав дөрвөн хүн байна. Манай төвөөс өөрсдөө оргоод явж байхдаа машинд дайруулсан, хүнд алуулсан ч хүн бий. Архины асуудалтай хүмүүс цаг бусаар өнгөрч байна. Би өөрийгөө цагаа олж л энэ газарт ирсэн гэж боддог. Хэрвээ би цагаа олж ирээгүй бол 2013 оны өвлийг давахгүй байсан. Миний талаар сайнаар дурсах хүн ч байхгүй байсан биз.
Заримдаа миний утсанд нэгж ороод ирдэг юм. Хэнээс ирснийг нь ч мэдэхгүй явж байтал...
-Танд тэр хүмүүсээ засрахыг харах сайхан байдаг уу?
-Миний ганц баярладаг юм чинь тэр шүү дээ. Заримдаа миний утсанд нэгж ороод ирдэг байхгүй юу. Хэнээс ирснийг нь ч мэдэхгүй шдээ. Тэгж байтал хэзээ хойно хэн нэгэн нь тааралдахаараа “Би танд 1000 нэгж хийсэн, нэгж очсон уу?” гэдэг. Би дараа төлбөрт дугаар барьдаг юм. Гэхдээ тэр хүний 1000 нэгж шилжүүлэх нь мөнгөндөө биш сэтгэлдээ байгаа юм.
Гудамжинд шуудай үүрээд явж байсан хүн дор хаяж мянган нэгж шилжүүлэх чадалтай болчихсон байна шүү дээ. Эргээд энэ төвдөө туслаад, энэ төвд байгаа хүмүүстэйгээ уулзаад явдаг хүмүүс зөндөө байна.
Тэдний бусдад тусалчих юм сан гэсэн сэтгэлд нь баярладаг байхгүй юу. Энэ шинэ төвийг хүлээж авснаас хойш миний өмнө тусалж байсан хоёр залуу надтай хамт ажиллаж байна. Энэ хүмүүсийг харахаар баярладаг. Энэ хоёр хүн мөн л над шиг явсан хүмүүс. Надад сэтгэлээсээ туслаад дэм дэмэндээ л явж байна.
ААВТАЙ ХЭРНЭЭ ААВГҮЙ ЮМ ШИГ ӨССӨН ХҮҮХДИЙН ТАЛААРХ ЛЕКЦЭЭС БИ ӨӨРИЙГӨӨ ОЛЖ ХАРСАН
-“Эрчүүд-Эрүүл гэр бүл” ТББ-ын тэргүүн М.Цасчихэр “Эхнэр хүүхдээ зодоод байгаа нөхдүүд сургалтанд суусныхаа дараа аажим аажмаар засардаг” гэж ярьж байсан.
-М.Цасчихэр тэргүүн нэг удаа аавтай хэрнээ аавгүй хүүхдийн тухай лекц тавьсан юм. Тэндээс би өөрийгөө олж харсан. Ааваараа овоглодог ч аавгүй юм шиг өссөн хүүхдийн талаар. Тэрийг сонсоод би хүүхдүүд маань намайг ямар ч сэтгэлийн зовуурьгүйгээр хаяад явсан нь арга ч үгүй юм байна гэдгийг ойлгосон.
Гудамжинд дураараа яваад сурчихсан хүмүүс шоронд байгаа юм уу гээд л нэг хэсэг уурлаж бухимдана.
-Тэгэхээр нэлээн хэдэн жилийн дараа л та ойлгосон гэсэн үг үү?
-Тийм. Яг тэр лекцийг сонсоогүй бол би хүүхдүүдээ занаад л явах байсан. Хичээл бүр өөрийн гэсэн зорилго, агуулгатай. Хүн гэнэт л усанд ороод хирээ арилгасан юм шиг болно гэж байхгүй. Үүний адил нэг жил сургалтанд яваад ирэхэд яриа хөөрөө цэгцрээд ирнэ.
Гудамжны хүмүүс цаг барина гэдгээ мэдэхээ байсан. Хавар дулаарахаар өдрийн наранд байшингийн сүүдэр бараадаад унтаж байгаа хүмүүстэй тааралдсан л байх. Тэд өдөр шөнөө мэдэхээ байчихдаг юм. Даарахгүйн тулд өдөр нь нойроо аваад шөнөөр явдаг юм.
Шөнө шуудайтай юмаа чирээд л гэрэл бараадаад хүмүүсийн хаясан шил лаазыг цуглуулчихаад л өглөө нь өнөөхөө тушаагаад олсон мөнгөөрөө архи авч уугаад, хоолны шавхруу олж идээд, нартай дулаан газар бараадаад унтаад өгчихнө. Ингээд ямар ч цагийн баримжаагүй болчихсон хүмүүсийг бид эхний ээлжинд эндээ авчраад цаг барихад сургадаг.
Манайд бүх юм цагийн хуваарьтай. Долоон цагт босож, 09:30 цаг хүртэл хичээл ороод, цай уугаад 10:00 цагаас ажлын цаг болдог. Дураараа яваад сурчихсан хүн чинь шоронд байгаа юм уу гээд л нэг хэсэг уурлаж бухимдана. “Чамд шорон шиг санагдаж байвал буцаад явж болно. Энд хүчээр байлгаагүй” гэж хэлэхэд бас усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг шиг цаг барих ёстойг ойлгож эхэлнэ. Бусдаас хараат бус байсан хүн дүрэм журамтай байдгийг мэдээд хэдий дургүй байсан ч энэ хэв маягаар амьдарч эхэлж байгаа нь өөртөө хийж байгаа чухал алхам юм.
Үүнийг дадал зуршлаа болгочихсон байхад амьдрал нь арай хялбар болж эхэлдэг. Цаг бариад сурчихсан хүн хичээлээ цагтаа хийнэ. Наад зах нь тухайн цагт хичээлээ хийх ёстойг ухамсарласан хүний ойлгоц нь хүртэл илүү болоод ирнэ.
-Одоо та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Миний ажил амьдрал хоёр нэг болсон. Манай төвд амьдарч байгаа эрчүүдийнхээ хийсэн хоолноос идчихээд, хувцас хунараа угаагаад л явж байна. Би цалин аваад амьдарч байна. Нэг бодлын ажиллаад байгаа ч юм шиг, амьдраад байгаа ч юм шиг. Гэхдээ сэтгэл ханамжгүй байна гэж юу байх вэ.
Одоо миний залуучууддаа хэлдэг үг бол “Үнэхээр л амь тэмцсэн, яах ч үгүй л асуудал үүсээгүй бол хоёр тусдаа газар битгий байгаарай. Хоосон ч байсан хамтдаа байх юм бол учраа олно”
-Та одоо залуусыг юун дээр битгий алдаасай гэж боддог вэ?
-Би хоёр хүүхдээ нэгийг нь хоёр ойтой, нөгөөг нь зургаан сартай байхад нь их сургуулийн оюутан болсон юм. Тэгээд тэр үеийн жишгээр таван жил оюутны байранд амьдарсан. Хоёр хүүхэд маань хөдөө байлаа. Өвөл, зундаа нэг, нэг очно. Тэгээд сургуулиа төгсөөд нэг жил гаруй хөдөө суманд засаг даргын ажлаар явсан.
Тэр үед гэр бүлээ аваад сум руу явж болох байсан ч хүүхдүүд сургуульд ороод удаагүй байсан учраас сумын сургалт муу гээд аймгийн төвд байсан нь дээр гэж үзсэн. Дээр нь эхнэрээ ажлаас нь гаргах боломжгүй гээд би ганцаараа сум руу явж ажилласан.
Ингээд ид залуу сайхан насан дээрээ есөн жил тусдаа амьдарсан юм. Бие хол бол сэтгэл холдоно гэж үнэн үг юм билээ. Энэ хугацаанд бидний сэтгэл угаасаа холдчихсон байхгүй юу. Хүүхдүүд ч гэсэн намайг аав гэж танихаас цаашгүй өссөн. Тийм болохоор л ээж нь намайг хаяад явахад юман чинээ тоохгүй ээжийгээ дагаад явсан байх.
Би тухайн үед дээд боловсролтой хуульч мэргэжилтэй болчих гээд л явсан. Түүнээс биш амьдрал өөдтэй бол ингэж явахгүй шүү дээ. Дараа нь эзэмшсэн мэргэжлээ ашиглаад цалин өндөртэй ажил хийгээд явъя л гэж л бодсон. Гэхдээ эцэстээ ийм байдалд хүрчихсэн юм.
Одоо миний залуучууддаа хэлдэг үг бол “Үнэхээр л амь тэмцсэн, яах ч аргагүй л асуудал үүсээгүй бол хоёр тусдаа газар битгий байгаарай. Хоосон ч байсан хамтдаа байх юм бол учраа олно”.
-Цаг зав гарган ярилцсанд маш их баярлалаа.
Та бүхэн GoGo.mn сайтын хүчирхийллийн эсрэг сэдвээр цувралаар хийсэн бусад мэдээ нийтлэлийг ЭНД ДАРЖ /"Нийгэм" цэсний "Хүчирхийллийг үл тэвчье" дэд цэснээс/ уншина уу.