Өнөөдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
GOGO.MN донор сурталчлагч ШИЛДЭГ байгууллага боллоо
Жил бүрийн зургаадугаар сарын 14-нийг Цусны донорын дэлхийн өдөр нэрийн дор тэмдэглэдэг. Цусны донорын талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, байнгын цусны донорын тоог нэмэгдүүлэхийн тулд зохиодог тус өдрийг энэ жил 16 дахь удаагаа зохион байгууллаа.
Энэ өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс хоёр хэвлэл мэдээллийн байгууллагыг “Цусны донор сурталчлагч шилдэг байгууллага”-аар өргөмжиллөө. “Цусны донор сурталчлагч шилдэг байгууллага”-аар GoGo.mn сайт болон МҮОНРТ тодорсон юм.
GoGo мэдээний агентлаг Сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, хэвлэл мэдээллийн кампанит ажил болон эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр мэдээлэл сургалт сурталчилгааны материалуудыг боловсруулан, сайтаараа дамжуулан гаргасаар ирсэн. Тухайлбал ярилцлага, нийтлэл, мэдээ, нэвтрүүлэг, видео болон видео хичээл, анимэйшн , гарын авлага, постер, видео шторк зэргийг бүтээж, түгээжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Жолооч нарын хандлагыг өөрчлөх "Яараад яах вэ" аяныг өнөөдрөөс эхлүүллээ
Урин дулаан цаг болоход нийслэлээс хөдөөг зорих замын хөдөлгөөн эрс идэвхждэг. Мөн орон нутгийн зам дээр гардаг ослын тоо ч өсдөг юм. Иймд Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран ажиллахаар болжээ.
Өнгөрсөн зун 188 цэгт 24 цагийн турш хяналт тавьснаар өнгөрсөн онд осол, гэмт хэрэг буурсан байна. 2018 онд 81 мянган дуудлага хүлээн авснаас зөрчилд холбогдсон иргэдийн 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл унаж явжээ. Иймд эдгээр тээврийн хэрэгслийг урт хугацаанд замын хөдөлгөөнөөс хасах саналыг хууль боловсруулагчдад хүргүүлсэн юм.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг: “Яараад яах вэ” гэж нэрлэсэн аяныг жолооч нарт чиглэн зохион байгуулна. Учир нь дийлэнх осол жолоочийн буруутай үйлдлийн улмаас гардаг. Жолоочийн ухамсар, хандлага, соёлыг өөрчлөх шаардлага байна. Гаднын орнуудад жолоочийн, зорчигчийн, явган хүний замын хөдөлгөөнд оролцох соёл их өндөр. Гэтэл манайд хүн машин хоёр мөргөлдөж байгаа нь харамсалтай. Жилд 500 хүн зам дээр нас барж байгаа нь их ноцтой тоо гэсэн юм.
Мэдээллийн сайтуудыг хаягжилтаа бүрэн бүтэн, ил нийтлэхийг уриаллаа
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбар, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар хамтран “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүлж байна.
Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн вэбсайтуудыг редакцын хаягаа тодорхой бичиж, байршуулахыг уриалж байна. Үүнд:
- Редакцын үйл ажиллагаа явуулж буй байршлыг бүрнээр оруулах. /Үүнд, хот, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамжны нэр, барилга байгууламж, орон байрны тоот/.
- Шуудангийн хаяг
- Мэйл хаяг
- Утасны дугаар /Суурин утас эсвэл гар утасны дугаар байх, гар утасны дугаар хоёроос доошгүй байна./
Ингэснээр та бүхэн эрүүл сэтгүүл зүйн төлөөх эхний алхамд хөл нийлүүлэн орох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Мягмар гарагийн 10:00 цагт хэлэлцэнэ
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг ирэх Мягмар гарагийн 10:00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Монгол Улсын эрх ашгид нийцсэн, олонхийн саналыг авсан, УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан байх зэргийг хангаад байна. Засаглалын хямралыг засаад өгөөч гэж ард түмэн мэдэж, ойлгоод бидэнд 65 суудлын мандат өгсөн учраас концессийн хувьд дэмжих ёстой.
Хоёрдугаарт Ерөнхийлөгчийн насны хязгаар дээр 55 гэж заасан байна. Шинэ залуу үе түрэн гарч ирж байна, олон улсын жишиг 35-45 байна. Гэтэл тэтгэвэрт гарах насыг тавьсан байна. Эмэгтэй нэр дэвшигчийг 50 гэж өөрчлөх юм уу эсвэл бүр байхгүй болгомоор байна. Эмэгтэйчүүдийг энэ талаар бодохоо боль, олон залуу лидерүүдийг 55 хүртлээ энэ талаар бодохоо боль гэж байгаа юм уу.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд "Өнгөрсөн хугацаанд 15 засгийн газраас 300 сайд төрсөн. Нэг сайд жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсролын салбар 4 сайдын нүүр үзлээ. Ийм тогтворгүй байж, яаж бодлого боловсруулах юм бэ. Талцал дээд цэгтээ хүрлээ. Монгол Улсад 33 улс төрийн нам байна, сонгуулийн насны 2 сая хүний 500 нь улс төрийн харьяалалд байна. Өөрөөр хэлбэл дөрвөн хүн тутмын нэг нь намын харьяалалтай" гэлээ. Чуулганы дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
“700 саяар авсан шар хашааг гурав дахин бага үнээр хийх боломжтой байсан”
Нийслэлийн авто замын зарим хэсэгт урсгал тусгаарлагч хашааг өнгөрсөн долоо хоногт шинээр байрлуулсан. Тэгвэл өндөр өртгөөр бүтсэн гэх шүүмжлэлд өртөөд байгаа уг хашааг хууль бусаар тавьсан хэмээн Монголын зохион бүтээгчдийн холбооноос мэдээллээ.
Нийслэлийн захирагчийн албаны шийдвэрээр тавьсан уг шар хашаа 5000 м орчим урттай бөгөөд 700 сая төгрөгөөр урд хөршөөс импортолсон. Монголын зохион бүтээгчдийн холбооноос мэдээлж буйгаар тус хашааг 200 сая төгрөгийн өртгөөр Монголдоо хийх боломжтой аж.
Монголын зохион бүтээгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Шагдаржав “Татвар төлөгчдийн мөнгөөр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихгүй гадны орнуудыг баяжуулж байгаа нь хууль бус хэрэг. Иймээс татварын мөнгийг үрэн таран хийж буй энэ үйлдлийг зогсоон хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцохыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас шаардаж байна” хэмээв. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.