Монгол-Турк археологичид Орхоны хөндийн Хар Балгас хотын хамтарсан малтлагаа эхлүүлэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-06-15 10:45 GMT+8

Бүгд Найрамдах Турк Улсын Измир Катип Чэлэби Их сургуулийн захирал проф.др Саффет Көсе, дэд захирал проф.др Туран Көкче, Турк хэл, утга зохиолын тэнхимийн багш  проф.др Шабан Доган нар энэ сарын 10-13-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав.

Төлөөлөгчид Измир Катип Чэлэби Их сургууль,  Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтарсан археологийн малтлагын нээлтэд оролцжээ. Малтлагыг Орхоны хөндийд байрлах Хар Балгас хотын ойролцоо хийх юм.    

Тэд айлчлалынхаа хүрээнд Измир Катип Чэлэби Их сургууль болон Монгол Улсын Их сургуулийн Түрэг судлалын хүрээлэн хоорондын түншлэлийн протокол, Монгол Улсын Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг болон  Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль хооронд “Мевлана” протоколд тус тус гарын үзэг зурав.

Төлөөлөгчид Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг ТИКА-гийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, ЭСЯ-ны Нийгэм, соёлын зөвлөх болон Монгол Улсын Удирдлагын Академид зочилсон байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 264 санал өгсөн байна.

Дээшээ