“Биеэ үнэлэгч гээд эрхээ эдлэхгүй байх нь хүний эрхийг зөрчсөн асуудал”
Төгс бүсгүйчүүд ТББ-аас санаачилсан “Эрсдэлт бүлгийн хүн амыг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх” чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын зөвлөлдөх уулзалт боллоо.
Төгс бүсгүйчүүд ТББ нь 2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааны гол зорилго нь ХДХВ, БЗДХ-ын тархалтыг бууруулах юм.
“МАНАЙ ТӨВИЙГ БИЕЭ ҮНЭЛЭГЧДИЙГ ӨӨХШҮҮЛЭН, ТЭДНИЙ ХИЙЖ БАЙГАА ЗҮЙЛСИЙГ ДЭМЖДЭГ ГЭХ БУРУУ ОЙЛГОЛТ БАЙДАГ”
Биеэ үнэлэгч гэж нийгмийн дунд, доод давхрагын мэргэжилгүй, өнчин, олон дүү нараа тэжээх гэж байгаа ар гэрийн байдал нь маш хүнд, одоогийн нийгэм эдгээр бүсгүйчүүдийг хүлээн авахгүй, ажил олдохгүйгээс шалтгаалан гарсан байдаг.
Хэнд хандахаа мэдэхгүй төөрөлдсөн тэднийг зөв замд нь чиглүүлэх, ажил орлоготой болгох, хамгийн гол нь хүний эрхийн талаас тэдэнд мэдээлэл өгч эрүүл, боловсролтой болгох үүднээс манай төв Улаанбаатар хотод нэг, орон нутагт есөн байгууллагаа ажиллуулж байна.
“ӨӨРИЙН ЗАН ТӨЛӨВ, АМЬДРАЛЫН ХЭМНЭЛЭЭ ӨӨРЧЛӨХИЙГ ХҮССЭН ОЛОН БҮСГҮЙ МАНАЙ ТӨВӨӨР ДАМЖИН АЖИЛТАЙ БОЛДОГ”
Биеэ үнэлэгчдийн тоог бууруулж нийгэмд эрэлттэй байгаа мэргэжлийн боловсрол олгохын тулд “Чухал амжилт” “Гүн шим” мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдтэй 2015 оноос хамтран мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэн тогооч, үсчин, гоо сайханч зэрэг ажлын байруудад зуучилсан.
Энэ оны эхний хагас жилд давтамжит тоогоор 1600 гаруй биеэ үнэлэгч байгаагаас эмэгтэй биеэ үнэлэгчдийн дунд 0 хувийн ХДХВ бүртгэгдсэн нь хамгийн том үр дүн юм.
“Биеэ үнэлэгчдийг хүлээн зөвшөөрдөггүй манай орны хувьд бүсгүйчүүд өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн эрүүл байх, сурч боловсрох эрхээ эдлэнэ гэдэг нь хэцүү асуудал. Гэхдээ манай байгууллагаас зохион байгуулж байгаа жижиг арга хэмжээгээр дамжуулан бүсгүйчүүд маань өөрсдийгөө хэрхэн хөгжүүлэх, эрүүл байх талаар мэдээллийг авдаг” хэмээн Төгс бүсгүйчүүд ТББ-ын гүйцэтгэх захирал Х.Ням-Өлзий хэллээ.
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 142 ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ БЗДХ-ЫГ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙДЭГ
2018 онд БЗДХ-ын 6885 тохиолдол бүртгэгдсэний:
- 40 хувь нь тэмбүү
- 29 хувь нь трихомониаз
- 27 хувь нь заг хүйтэн байна
Тэгвэл 2019 оны эхний таван сарын байдлаар нийслэлд БЗДХ-ын 2700 тохиолдол бүртгэгджээ.
Нийслэлийн засаг даргын 537 дугаар захирамжид зааснаар “БЗДХ-т зорилтот бүлгийн иргэдийг бүрэн хамруулах аян” энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжсэн.
БЗДХ нь нууц хугацаатай байдаг тул санаатай болон санаандгүй байдлаар бэлгийн хавьталтанд орсон бол үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах шаардлагатай. Үүнээс гадна “Хосууд бие биедээ үнэнч байх, бэлгэвчийг тогтмол хэрэглэж өөрийгөө болон дотны нэгнээ хамгаалах хэрэгтэй” гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ч.Алтантогосхон хэлсэн юм.
Б.Энхжаргал