Өчигдөр орсон /2019.06.15-ны өдөр/ орсон аадар борооны улмаас Говь-алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Лүн суманд үер бууж, үерийн улмаас авто зам усанд автаж, иргэд усанд боогдсон дуудлагаар тус аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, 13 иргэний аюулгүй байдлыг хангажээ.
Төв аймгийн Лүн сумын нутгаар орсон түр зуурын хүчтэй борооны улмаас үер бууж, Улаанбаатар хотоос Лүн сумын чиглэлийн улсын чанартай 110-113 дахь км-т хатуу хучилттай авто замын зорчих хэсэг их хэмжээний усанд автсан байна.
Үерийн улмаас Баянхангай сумын харъяаны 4 настай Ц охин сураггүй болсон дуудлагаар /2019.06.15-ны өдрийн 17:30 цагт/ Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатараар ахлуулсан 20 алба хаагч, гурван автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 4 настай хүүхдийн цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлийн А0301 замын 110-113 дугаар км-т авто замын зорчих хэсэгт их хэмжээний ус урсаж, замын байгууламжид эвдрэл үүсэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг явуулах боломжгүй байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас тухайн хэсэгт автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа.
Мөн Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул багийн “Зэгэс” гэдэг газар иргэн Т-гийн гэр усанд автаж, 8 хүн /5 том хүн, 3 хүүхэд/ усанд боогдсон тухай дуудлагаар /2019.06.15-ны өдрийн 21:52 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж аюулгүй болголоо.
Говь-Алтай аймгийн Тайшир суманд 06 дугаар сарын 15-ны өдрийн 22:40 цагт орсон түр зуурын хүчтэй борооны улмаас малчин М, Б, Т нарын гурван гэр усанд автаж, таван иргэн /2 том хүн, 3 хүүхэд/ усанд боогдсон гэсэн дуудлагаар /2019.06.16.-ны өдрийн 01:23 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, 5 иргэн, 3 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэн, аюулгүй болгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.