Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө, маргаашдаа буюу 16,17-нд төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орно. Иймд өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлж:
- Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар Улаанбаатар хотоос баруун болон хойд чиглэлийн автозамд зорчихгүй байх,
- Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
- Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
- Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
- Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.