Улаанбаатар-Лүн сумын чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлав

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-06-16 18:20 GMT+8

Төв аймгийн Лүн сумын нутгаар хүчтэй аадар бороо өчигдөр /2019.06.15/ 15:30 цагаас эхлэн орсны улмаас Атар 13 гэх газар үер бууж, улмаар Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрчээ. 

Авто зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хѳрѳнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Тѳв аймгийн Лүн сум, Тѳв аймгийн Лүн сум-Улаанбаатар чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 06 сарын 16-ны ѳдрийн 18:00 цагаас 2019 оны 06 сарын 17-ны ѳдрийн 18:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хѳдѳлгѳѳнийг хязгаарлаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 257 санал өгсөн байна.

Дээшээ