Цахилгааны хазайсан шон, шугамын унжсан утсанд бүү ойртоорой

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-06-16 21:30 GMT+8

Иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна

Нийслэлд орж буй хүчтэй салхитай, ширүүн бороо нь үер усны аюул үүсгэж байгаа тул та өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангана уу.

Болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх үүднээс дараах зөвлөгөөг хүргэе.

1. Таны ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас байгаа бол ойртож болохгүй.

2. Өөрийн тань болон ойр байдаг айлын цахилгааны оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн байгууллагаар яаралтай засуулж, аюулгүй болгоорой.

3. Цахилгаан тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байна уу.

4. Цахилгааны тоолуурын хайрцаг, самбарт ойртож болохгүй.

5. Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 утас, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд уртасгасан цагаар ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтнуудын анхаарлыг сарниулж саад бололгүй, дэмжиж ажиллахыг хүсье.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ